Ц.Баярцогтыг 150 саяар торголоо

Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаад салаавч гарган танхайрсан Ц.Баярцогт гэгч этгээд танхайрсаныхаа төлөө 15 хоног хоригдож , уг хугацаанд 20 цагийн албадан хөдөлмөр хийх ялаар шийтгүүлсэн.

Харин өнгөрсөн сарын 29-30-нд Ц.Баярцогт , Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар тэргүүтэй хүмүүс Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хууль бусаар алт олборлож, улмаар түүнийхээ санхүүжилтийг босгохын тулд иргэн Д.Батбаярыг залилан мэхэлсэн хэргээр шүүгдэв.

Улмаар прокуророос  шүүгдэгчийг нэг жил гурван сар хорих ял эдлүүлэх санал гаргасан бол шүүгчид Ц.Баярцогтыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцож, байгаль орчинд учруулсан 150 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж, ял оноогоогүй байна.  Харин бусдыг залилсан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Бусад холбогдогчдыг нь ч ялгаагүй торгох ял шийтгэжээ.

access_time 2017-12-04 12:00

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt