Жүжигчин Б.Цэцэг: Жоохон бодитой яримаар байна аа малуудаа!!!

Жүжигчин Б.Цэцэгтэй “Хадаг” киногоороо “Азийн шилдэг жүжигчин” шагнал авч, Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргаж байсан цаг саяхан. Мөн тэрээр богино хугацаанд эрүүл хооллолтоор их жин хаяж Монголын сайхан бүсгүйчүүдийн эгнээнд шилжиж олон охидын хайрыг хүртсэн нэгэн. Тиймдээ ч дэмжигч олонтой. Хэлэх гэсэн юмаа ад үзэгдсэн байсан ч хэлээд авдаг.

Тэгвэл тэрээр саяхан өөрийн цахим хуудаснаа:

 

Нийгэмд олон асуудал эрчээ авч байгаа ч өнөөдөр утааг гүйцэх нь эргэлзээтэй болоод ирлээ. Учир нь төр засаг жил бүр утааны эсрэг авдаг арга хэмжээндээ энэ удаа 4 тэрбум төгрөг зарцуулахаа зарласан билээ. Үүнд бухимдсан зарим хүмүүс эсэргүүцлээ цахимаар илэрхийлж эхэллээ. Тухайлбал жүжигчин Б.Цэцэг “4 тэрбум төгрөг агаар цэвэршүүлэгч тараахад зарцуулагдана гэнэ! Нэгж үнийг 500’000₮ за болий бөөнөөр нь авах юм чин 300’000 авий гэж тооцвол 10000 ш цэцэрлэг сургууьд тараах юм байхаа! Яг тараалаа юу??? Идэж уугаад үсрээд 1000ширхэг тарааж амьтны ам таглана!!! Тэгээд ч энэ улсад 10000 анги танхим утааны голомтын цэгт байхгүй!!!!! Жоохон бодитой яримаар байнаа малуудаа!!!Утаа багасах зөв шийдэл мөн үү??? Зэрлэг том шахаа явж байна даа.  Үүний оронд 5 ханатай гэртэй өрх бүрт бүтэн шалны халаагуур тавихад 500,000₮ хүрэхгүй шүү!!!! 8000 айл утаанаасаа сална!!! Аль дээр байна! Энийгээ сайхан шийдвэр гаргасан юм шиг ярих юм!” хэмээжээ.

access_time 2017-12-01 14:38

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt