Хайр хүсэж байхад нь тэнэг болохоо баталсандаа гутарч байна…

Удаан хугацаанд ганцаараа явсаар нэг хүнтэй танилцсан юм. Уг нь өөртөө итгэлтэй ч тэр хүний хажууд өөрийгөө юу ч биш юм шиг ч санагдаж байсан. Гэхдээ хамт байгаасай гээд маш их хүссэн юм. Бусад залуугаас өөр хамгийн гол нь бид 2 бол нэмэх хасахын туйл. Ер нь олон юман дээр өөр ч зарим нэг талаараа л адилхан хүмүүс хамт байж чаддаг болов уу?

Тэгээд алдахыг хүсэхгүй ч хүчлэхгүйдээ гэж бодсон мөртлөө уулзахгүй удаад ажлынхантай гарч ороод согтохоороо л тэсэхгүй яриад ирээд аваач гээд завгүй байхад нь ч дуудаад зовоосоон. Харин өнөөдөр бүүр тогтож ядаж байсан харьцаагаа бүүр сүйтгэх шиг боллоо. Өмнө нь ингэж байхаар зүгээр дуусгая гэж бодсон ч заза удахгүй сайхан болно гэж л явж байсан. Уг нь ийм хүн биш мөртлөө хүнд дурлавал гаргаж болохгүй гэсэн зангаа бүгдийг нь харуулчих шиг боллоо.

Түүний хувьд нэр хүндээ алдсан юм шиг санагдаад яг галзуурах нь ээ. Одоо ч угаасаа өнгөрсөн байх доо. Ингэх гэж эхлүүлээгүй ингэж дуусгая гэж бодоогүй шдээ. Өөрийнхөө амьдралдаа хийсэн хамгийн тэнэг үйлдлээ ганцхан тэр хүнд мэдүүлсэн байх гэж бодохоор уур хүрч байна. Ахиж надтай уулзахыг ч хүсэхгүй байхдаа эсвэл цаанааса ингэх ёстой болохоор хачин хачин юмнаас болж холдуулж байгаа юм болвуу?

Ямартай ч урмыг нь хугалж итгэлыг нь алдсан, баярлуулахаасаа илүү гомдоож, өгөхөөсөө илүү авсандаа ичиж байна. Намайг уучлаарай, миний тухай муухай байсан бүх дурсамжуудыг нь устгаад ахиад эхлэх юмсан. Хайр хүсэж байхад нь тэнэг болохоо баталсандаа гутарч байна…

Дэлгэрэнгүйг та www.cekc.mn сайтаас уншина уу….

 

access_time 2017-12-01 13:24

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt