Төрийн банкны салбарын захирал О.Нарандэлгэр зээлдэгчээ гуйлгачин хэмээн доромжилсон мессеж бичжээ

Төрийн банкны удирдлагуудын цалин нийгмийн анхаарлын төвд орж, дургүйцлийг төрүүлж буй энэ өдрүүдэд нэгэн эмэгтэй манай редакцид энэхүү мэдээллийг ирүүлсэн юм. Тэрээр тус салбараас авсан зээлийн хугацаагаа 10 гаруй хоногоор хэтрүүлснийхээ төлөө салбарын захирлаас нь ийнхүү хараал, доромж үгийг “харамгүй” авсан нь энэ.

Иргэн Ц: “Зээлээ 10 гаруй хоногоор хэтрүүлсэн нь миний буруу. Гэхдээ өнөөдөр амьдрал ахуй ямар байгаа билээ. Над шиг зээлээ хугацаанд нь төлж чадахгүй сандарч, тэвдэж яваа олон хүн монголд бий байх. Банкны ажилтан, ялангуяа удирдлага хүн үйлчлүүлэгчтэйгээ ямар ч тохиолдолд ингэж доромж байдлаар харилцах нь зохистой зүйл биш байх. Иргэдийн амьдрал хүнд байхад Төрийн банкны удирдлагуудын цалин өнөөдөр ямар байдгийг бид харсан. Тэд тэнгэрт тулчихсан өндөр цалинтай болохоороо ингэж ядарсан харилцагчдаа доромжилж, дээрэлхдэг бололтой” хэмээн ярьсан юм.
Зурагт Төрийн банкны “Метро молл” салбарын захирал О.Нарандэлгэр болон түүний гар утаснаас бичсэн мессежийг нийтлэв.

access_time 2017-09-21 16:23

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt