Төрд хүчрэгдэхгүй ченжүүдийн ард хэний дөнгө байна вэ?

Авто худалдааны цогцолбор наймдугаар сарын 24-нөөс эхлэн албан ёсоор ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэвч одоог хүртэл төрийн зүгээс авто машины худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хааж, нүүлгэж дийлэхгүй байна. Тус цогцолборт 500 гэрээ бүхий 2,000 гаруй иргэн 10 тэрбумын хөрөнгө оруулсан болохыг холбогдох мэргэжилтнүүд тодруулж байна.

Авто захуудыг хотоос гаргах нь зөв, буруу талаар урьдчилсан байдлаар тандалт санал асуулга явагдаж, өнөөдрийн дүнгээр 96.2% нь нүүлгэхийг дэмжсэн. Тодруулбал, саяхан судалгааны Меркадо агентлаг авто худалдааны төвүүд, захуудыг хотоос нүүлгэж нэгдсэн төвд төвлөрүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн 7 дүүрэгт судалгаа хийсэн байна. Судалгааг үүрэн телефоны хэрэгсэл болон анкет ашиглан , түүврийн аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгаанд хамрагдсан иргэдийн 91% нь Авто худалдааны төвүүдийг хотоос гаргаж нэгдсэн төвд төвлөрүүлэх нь “зөв” гэсэн хариултыг өгчээ.

Мөн хандалт өндөртэй www.zaluu.com вэб сайтаас явуулсан санал асуулгын үр дүнгээр иргэдийн 96,6 % нүүлгэхийг дэмжсэн байна.

access_time 2017-09-16 06:39

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt