Жастин Бибер, Селена Гомез нар Монтэйж зочид буудалд уулзжээ

Үерхэж байхдаа ч салсаныхаа дараа ч олны анхаарлын төвд байсаар байгаа Селена Гомез, Жастин Бибер нарын харилцаа эргэн сэргэж байгаа талаар хэвлэлүүд онцолж эхэлжээ. Учир нь сүүлийн өдрүүдэд Селена, Бибер нарын нууцаар болзож буй зургууд папарицчидад өртөж шар хэвлэлээр шуугих болсон юм.

Дуучин Жастин Бибер, Селена Гомез нар Беверли Хиллс дэх “Монтэйж” зочид буудалд уулзсан нь папарацуудын дуранд өртсөн байна.

Эргэн нийлээд удаагүй байгаа “шаргал үст” хосууд уг зочид буудалд болсон Хиллсон сүмийн үйл ажиллагаанд оролцосны дараагаар богино хугацаанд уулзсан гэж хэвлэлүүд бичиж байна. Хиллсон сүмийн үйл ажиллагаанд дуучин хосуудаас гадна Куртней Кардашиан, Кевин Дюран, Кайри Ирвин, Хэйли Балдвин зэрэг олны танил эрхмүүд мөн оролцсон байна.

 

access_time 2017-12-01 12:10

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt