Хималайн уулсаар үзэгддэг гэдэг Цасны хүн буюу алмас нь чухам юу болохыг эрдэмтэд нээн илрүүлжээ

Бупалогийн эрдэмтэд нэгэн судалгааг хийж хачирхалтай үр дүнд хүрчээ.Тэд алмасын гэгдэх биологийн ул мөрүүд нь нутгийн баавгайны төрөл зүйл болохыг баталсан байна.Тэд алмасны шүд яс , арьс, ялгадас зэрэг олон тооны олдворуудад генийн шинжилгээ хийсэн байна.Мөн дэлхийн олон оронд хадгалагдаж байгаа цасний хүнийх гэх олдворуудын дээжийг шинжилгээндээ хамруулжээ.Энэ ажлын хүрээнд мөн Хималайд амьдардаг баавгайн төрөл зүйлүүдийн 23 ширхэг олдворыг шинжилж, сайн судлагдаагүй эдгээр амьтдын тухай мэдээллийг шинээр олж тогтоосон байна.Төвдийн өндөрлөгт амьдардаг хүрэн баавгай болон Хималайн баруун хэсэгт амьдардаг хүрэн баавгайн хоёр өөр төрөл болохыг тогтоосон байна.Тэд нэг төрөл байсан бөгөөд 650 мянган жилийн өмнө буюу мөстлөгийн үеэс салж тэр цагаас хойш бүрэн тусгаарлагдсан хэмээн үзжээ.

Анх 1921 онд Хималайд аялсан Британий хурандаа Чарльз Ховард Бюри хүний нүцгэн хөлнийхтэй адил мөр цасан дээрээс олсноо бичиж байжээ.

Дараа нь 1925 онд Royal Geographical Society буюу Хатан хааны Газарзүйн Нийгэмлэгийн гишүүн хүн дүрстэй амьтныг уулын мөнх цасан дунд алхаж явааг харснаа мэдээлсэн нь уг домгийг улам өргөжүүлсэн байна.

1950-аад оны үед хоёр ч экспедиц алмасны мөрөөр аялж, хөлийн мөр, үс зэргийг олж ирж байжээ.

Гэхдээ Линдквистийн ахалсан баг “цасны хүн” огт байхгүй гэж хэлэхээс татгалзаж байгаа гэнэ. “Бидний судалгааны ажил алмасны тухай домгийг судлахад цаашид тус болох байх. Хэдийгээр ийм амьтан байдаг гэх ямар ч баталгаа олоогүй ч бид бүхэлд нь үгүйсгэх боломжгүй юм. Хүмүүс нууцлаг зүйлд дуртай шүү дээ” гэж Линдквист профессор ярьжээ.

 

access_time 2017-12-01 11:42

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt