С.Төгс хүүхдийнхээ талаар ийнхүү бичжээ

Загвар өмсөгч С.Төгсийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн дуулиант оролцогчдын нэг Ч.Цэнгүүнтэй үерхээд жил гаруйн нүүрийг үзэж байгаа тэд хамтдаа амьдраад удаагүй байгаа билээ. Монголын олны танил загварлаг хосууд хамтдаа влог хийж эхлээд байгаа. Тэрхүү влогдоо өөрсдийн өдөр тутмын амьдралын хэв маягийг үзүүлдэг бөгөөд загвар өмсөгч С.Төгсийн охин огтоос харагддаггүйд тэдний влогийн үзэгчид олон асуултаар тэднийг булж эхэлжээ. Тэрхүү асуултуудаас залхсан С.Төгс өөрийн цахим хуудаснаа

“Энэ влогдоо охиноо оруулахгүй юм гэсэн хүмүүсд хэлэхэд, нэгт өөрийнхөө хүүхдээ хүний нүдэнд хэр их харуулахаа би өөрөө шийдчихэе. Хоёрт сошиал ертөнцөд хэдэн хүнд хэр их харагдахаа өөрөө шийдэж чадахгүй бяцхан үрийнхээ хувийн орон зайг нь хүндлэдэг юм. Том болоод хувь хүн болсныхоо дараа яг ямар үзэл бодолтой хүн болохыг нь хэн ч мэдэхгүй. Намайг л лав одоо чи багадаа ингэж байсан тэ, ийм байсан тэ, зураг чинь надад бас байдагшдээ гээд баахан танидаггүй нөхдүүд яриад байвал миний л лав дургүй ээжид хүрнэ. Аа бас Сийлэн, Цэнгүүн хоёроос гадна надтай хамт амьдардаг хүмүүс байдаг юм шиг байнашдээ энэ чинь одоо. Оройн хоолондоо хоцровоо лол.  Влогдоо  хүүхдээ оруулахгүй байна, хаячихсан юм уу гэнээ лол. Памбуу байтугай хааяадаа Цэнгүүний дүүг нь хоёр ч хүүхэд хамтад нь хардаг. Энийгээ бас тайлбарлах ёстой юу”

access_time 2017-12-01 11:17

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt