Single ladies-3 УСК үнэгүй гарна

Ганц бие бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны гуравдугаар анги кино театруудад нээлтээ хийснээс хойш үзэгчдийг байлдан дагуулж буй юм. Гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нарын авьяаслаг жүжигчид тоглосон. Энэхүү киноны зураг авалт Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Найман нуурт хийгдсэн юм.

Кино зураг авсан тус сумын үзэгчдэд “Single ladies – 3” УСК-гоо үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон байна. Жүжигчин Г.Ундармаа хоёр хоногийн өмнө энэ талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Өвөрхангай аймгийн Уянга сумынханд энэ ондоо багтаан тус УСК-гарах аж. Дашрамд дуулгахад, “Single ladies” киноны гуравдугаар ангиийг өнгөрсөн сард БНСУ-ын Гуанжү, Сөүл хотын кино театруудад гаргасан юм.

 

access_time 2017-12-01 10:45

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt