Жүжигчин Сөрөлт бааранд 20 настай охин чангааж олны дунд эвгүй байдалд оржээ /Бичлэгтэй/

Хошин шогийн жүжигчин Сөрөлт сүүлийн үед энд тэнд наргиж цэнгэж явах нь олширчээ. Түүний нэг удаагийн шоудалт нэр хүндэд нь тун сөргөөр нөлөөлж, түүний согтуу байгаа үеийн нэгэн бичлэг сошиал орчин тархаж эхэллээ. Тэр нь “Mint night club”-т охинтой маргалдан муудалцаж байгаа бичлэг юм. Болсон явдлыг тандвал, жүжигчин Сөрөлт тус баарнаас гарахдаа 20 настай охиныг өдөн хоргоож, цаадах нь цааргалж харьцахад согтуурхан дайрсан гэнэ. Улмаар баарны хамгаалагчид хүрч ирсэнээр хэрэг явдал даамжирч, охин өөрөөсөө уучлалт гуй гэж Сөрөлтөөс шаарджээ. Энэ үйл явцыг охин өөрийн утсаараа бичиж авч, улмаар сошиал орчинд цацсан байна. Бичлэгийг үзсэн хүмүүсийн зүгээс зарим нь “Ууж идэх үе хэнд ч байдаг. Сөрөлт жаахан согтоо л биз”, “Энэ охин өөрөө согтуу байгаа юм биш үү. Хүний нэр төрд хамаагүй ингэж халдах, бичлэг хийх нь буруу” гэж Сөрөлтийг өмөөрөх нэгэн байхад “Явсан газраа ингэж балаг, булай хоёроо дэлгэж явах ямар онигоо юм бэ” гэж буруутгах хүмүүс ч байлаа.

access_time 2017-12-01 10:37

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt