Амьдрал кино биш

Энэ захидалыг уншаад зарим нэгэн нь намайг галзуу гэх байх л даа гэхдээ хамаагүй. Би одоо 22 настай бүсгүй л дээ. Үерхэл дурлал шохоорхол зөндөө л тохиолдож байсан. Найз залуутайга 4 жил шахам болж байна. Урт хугацаа өнгөрчээ гэж бодож байгаа байх магадгүй. Гэхдээ бид 2 уулзаж хамтдаа өнгөрөөсөн өдөр жил хүрэхийн болуу доо мэдэхгүй. Уг нь би чамдаа хайртай, надад чамаас өөр нэг ч хараал идсэн хүүхэн байхгүй нтр гэдэг. Үнэн худал аль нь ч байсан хамаагүй. Аман дээрээ хүн юу ч ярьж чадна. Гэхдээ яг бодит амьдрал дээр тэр залуу надад огтхон ч хараал идсэн хайр халамж тавьж байгаагүй. Ядаж байя гэхэд өглөө нь сайхан амарсан уу гээд, орой нь сайхан амраарай гээд ганц хэлчихэд амнаас нь алт уначих гээд байдын байх даа. Бүр гомдмоор.

 

Эмэгтэй хүн л болсон хойно хэлэхгүй ч дотроо хүлээгээд найдлага тасархаар холдож арай өөр хүнийг хайж халамж хүснэ шдээ, салах гээд утсыг нь авахгүй байхаар автал тасралтгүй залгана, тэгээд аваад холбоотой байхаар эргээд үхсэн амьд нь мэдэгдэхгүй өдөрт ганц удаа залгаж юу хийжийнэ уулзах уу гэж асуувал их юм бурханы минь аврал. Уг нь 4 жил үерхсэн охиныхоо гэрийг нь бүр хаалгыг нь мэддэг шд тэгсэн хэрнээ нэг ч удаа гэрийн үүдэнд ирээд надтай уулзая гээд дуудаж байгаагүй. Хайртай охин нь утсаа авахгүй бол яасан бол гэж санаа нь зовж үзсийн болуу чөтгөр бүү мэд.

Хөдөө явж аав ээжтэй минь танилцсангүй гэж уурлах мөртлөө хажууханд хотод байгаа миний аав ээжтэй танилцая гэж амнаас цухуйлгахгүй юм. Гүй ээ гэрт ирээд танилцахаас айсан бол ядаж хонхны баяр дээр минь ирээд баяр хүргэх далимд танилцаж болно доо. Бүр утсаар ч залгаж баяр хүргээгүй. Ийм залуутай ямар эрэгтэй хүн дотно харьцаанд орж байхыг хүсэхэв дээ. Би ямар тэрний нууц амраг явалддаг амраг нь биш, лай л байна шд. Тэр тал дээр хатуу хандахаар чи надад хайргүй гэж уурлана. Тэгэхээр нь салая тэгвэл гэдийн. Тэгээд салахгүй гэнэ. Тэвчинэ тэвчинэ гэхэд бүр дэндүү болж байна.

Эцэс сүүлд нь хэлэхэд, би та нарын ивээн тэтгэгчтэй янхан, ядуу гэж эр хүнийг голлоо гэж шүүмжлээд байсан.

Сэрэл битгий хэл сэтгэл хөдлөхөө больсон гэх захидлын эзэн байна. Яахав тэр захидлыг урт нуршу болчих вий гээд үнэн бодитыг хасаад товч тоймолсон төдий явуулчихсан юм. Санаагаа ч буруу ойлгуулсан бололтой. Та нар хүний амьдрал руу өнгийж хараагүй байж амны зоргоор битгий бусдыг шүүмжилж бай…

access_time 2017-11-30 17:32

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt