БЗД-ийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа дахин нэг эмэгтэйд хүч хэрэглэлээ

БЗД-ийн Засаг дарга асан, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа дахин нэг эмэгтэйд хүч хэрэглэсэн байна.

Тиймээс тус эмэгтэй ХЗДХЯ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Баянзүрх дүүргийн цагдаад тус тус хандаад байгаа аж.

Хэрэг явдлыг сануулбал, Эмэгтэй А нь газар өмчлөлийн асуудлаар сүүлийн гурван жилийн турш БЗД-ийн газрын албанд хандсан байна. Гэвч түүний асуудлыг дүүргийнхэн нь тоохгүй байсан учраас БЗД-ийн Засаг дарга Т.Баясахтай уулзахаар болжээ. Гэвч Т.Баясах нь хүртэл хүлээн авч уулзаагүй байна. Үүнээс болж маргаж байхад нь тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан одоо Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа ирж ийнхүүхүч хэрэглэжээ.

 

Мэдээллийн эх сурвалж: www.ugluu.mn

access_time 2017-11-30 16:59

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt