Тэдний хэрүүлийн эцэст Д.Батбаяр ажлаасаа чөлөөлөгджээ

Хэд хоногийн  өмнө Асашёорү Д.Дагвадорж  фэйсбүүк хуудаснаа Д.Батбаярыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх хэмээх албан тушаалыг хувийн хэрэгцээндээ ашиглаж байна, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга анхааралдаа аваарай хэмээн мэдэгдэж байсан. Гэвч удалгүй Д.Батбаяр нь Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн үнэмлэхээ дэлгэн харуулснаар хуурамч мэдээлэл болох нь батлагдсан. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч тушаал гаргаж  Д.Батбаярыг ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлжээ. Үүнд Аса аваргын “хор” орчих шиг боллоо хэмээн олон нийт үзэж байгаа бөгөөд өнгөрсөн сонгуульд “Аса станц” ерөнхийлөгчийн сонгуульт ажилд маш өндөр үүрэг гүйцэтгэсэн болохоор ийнхүү хардах нь зүйн хэрэг биз ээ.

 

access_time 2017-11-30 16:46

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt