Хар тамхины хэргээр Хятад улсад хоригдож байгаа Л.Байгальмааг эх оронд нь авчрахаар болжээ

 Засгийн газар, Гадаад харилцааны яам  хүнд гэмт хэрэг үйлдэж, харийн шоронд хоригдсон ч Монгол Улсын иргэд заавал эх орондоо ирэх ёстой гэж үзээд энэ асуудлыг тууштай хөөцөлдсөний эцэст Л.Байгальмааг эх оронд нь авчрахаар болжээ
 2009 онд Монгол Улсын иргэн Л.Байгальмаа гэгч эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон билээ. Гэвч Хятадын тал энэ ялыг хөнгөвчлөн 25 жил хорих шийд гаргасан.
Энэ хэрэг тухайн үедээ маш их дуулиан дагуулж, Монгол Улсын Засгийн газар ялтан солилцох гэрээгээр түүнийг хорих ялыг эх оронд нь үргэлжлүүлэхээр хөөцөлдсөн ч тусыг олоогүй. Тэгвэл Л.Байгальмааг ялтан солилцох гэрээгээр авчрах хэлэлцээр амжилттай болж, ирэх сарын 6-нд Монгол руу шилжүүлэхээр болсон тухайг эх сурвалж мэдээлэв.

Л.Байгальмаа нь 1969 онд төрсөн. Нөхөр, дөрвөн хүүхдийн хамт Толгойтод амьдарч байжээ. Тэрээр урьд нь Толгойт дахь “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Хүүхэд хөгжлийн төвийн ажилтнаар ажилладаг байсан гэдэг. Тэр үед Л.Байгальмаа 108 мянган төгрөгийн цалин авдаг байсан аж.

Л.Байгальмаагийн нөхөр Г.Батсуурь “Оюунбилэг гэгч эмэгтэй манай хүнийг гадагшаа өндөр цалинтай ажил хийлгэе” хэмээн ажлаас нь гаргаж, зардал хөлс, бүх юмыг нь даасан” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан. Үнэндээ гэмгүй байсан хүнийг учир мэдэхгүйгээр нь далимдуулж хар тамхины хэрэгт унагасан гэж Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарыг Л.Байгальмаагийн ар гэрийнхэн буруутгадаг. Л.Гантуул нь Хятадын Гуанжу мужид дэлгүүр ажиллуулдаг байсан аж. Тэрээр Ё.Оюунбилэгтэй галт тэргэнд танилцсан гэдэг.

Дараа нь Гантуул дэлгүүртээ худалдагч хийлгэчихээр нас намба суусан хүн таньдаг эсэхийг Ё.Оюунбилэгээс асууснаар Л.Байгальмаатай танилцаж дэлгүүртээ ажиллуулжээ. Cap гаруйн хугацаанд ажиллаад Л.Байгальмаа ажлаасаа гарч, Монгол руу явахаар болсон хэмээн Гантуул мэдүүлдэг.

Хар тамхины хэрэгт холбогдсон Л.Байгальмаагийн хувьд Хятадын талаас гаргасан оноосон ялыг давж заалдаагүй. Уг нь Хятадын хуулиар бол шүүх хурал болсноос хойш хуулийн тодорхой хугацаанд давж заалдах өргөдөл өгөхийг заасан байдаг аж.

access_time 2017-11-30 10:28

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt