Такси нэрээр эмэгтэй хүн дээрэмдэж хүчирхийлдэг бүлэг этгээдийг баривчилжээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажилласны дүнд эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлж, саатуулан шалгаж байгаа билээ.

Тус хэргүүдийг  Улаанбаатар хотын харьяат 20-22 насны А, Б, Г нар бүлэглэн шөнийн цагаар таксинд явж байхдаа бар цэнгээний газрын үүдэнд зогсоод согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйчүүдийг гэрэлтүүлэггүй, хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэл зэрэг эд зүйлийг нь дээрэмддэг байсан гэдгээ мэдүүлсэн байдаг. Гэмт этгээдүүдийн хоёр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нэг нь дээд сургуульд сурдаг бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдардаг байжээ.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр мөрдөн байцаалтын явцад тэд охид эмэгтэйчүүдийг хүч хэрэглэн дээрэмдэхээс гадна хүчирхийлдэг байсан нь тогтоогджээ.одоогоор гэмт этгээдүүдийг цагдан хорьж хэргийг шалгаж байна.

access_time 2017-11-30 10:21

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt