ШУУРХАЙ: Охин сургуульд нь тарсан цуурхалаас үүдэн амиа хорлохыг завджээ

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооллын 57 дугаар байрны дээврээс нэгэн охин үсрэхийг завдсан хэрэг өнөөдөр гарч олныг цочирдуулсан. Тэрээр байрны дээвэр дээр 11.00 цагийн үед гарсан бөгөөд тэр даруйд Онцгой байдлыг аврах анги, цагдаагийн алба хаагчид, түргэн тусламжийн баг хэрэг болсон газарт шуурхай ирсэн юм. Охин дээвэр дээр хоёр цаг гаруй байсны эцэст түүнийг нэгэн залуу аварсан билээ. Ингээд охиныг эмнэлгийнхэн түргэн тусламж үзүүлсний дараа автомашиндаа суулган авч явсан. Харин үүний дараагаар түүний яагаад амиа хорлох болсон шалтгааныг тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж, байцаалт авчээ.

Охин анхны мэдүүлэгтээ сургуульд нь гарсан цуурхалаас болж эл үйлдлийг хийхэд хүрсэн хэмээжээ. Тодруулбал, хэд хоногийн өмнө охины ангийн хүүхдийн ээж сургууль дээр нь ирж “Охиноо дагуулж уруу татсан, биеэ үнэлэгч” хэмээн давшилснаар сургууль даяар охиныг буруутгах болсон байна. Үүний улмаас охин сургуульдаа явахаас зайлсхийж, улмаар амиа хорлохоор шийдсэн гэж мэдүүлжээ. Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

ЦААШ ҮЗЭХ

access_time 2017-09-21 13:42

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt