Асашёорюү Д.Дагвадорж: Энэ Батбаяр Ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх мөн үү?

Кёкүшюүзан Батбаяр Япон руу хувийн ажлаар яваад иржээ. Түүнээс Япон улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд Харумафүжигийн талаар өөрийнх нь байр суурийг асуусан байна. Тэрээр мөн Монголд ирсэн даруйдаа хэвлэлийнхэнд яриа өгсөн юм.Энэ талаар Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр

“Батбаяр хувийн хөрөнгө оруулалтын шугмаар япон явсан гээд сая Улаанбаатарт буухдаа ярьж байна! Энэ нэрийн хуудсыг японы хэвлэл мэдээллийнхэнд тараагаад явсан байна! Ийм зүйлд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрийг барих ямар шаардлага бгаа? Хувийн ажилдаа ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн нэрийн хуудсыг ашиглаад явах хэр зохимжтой? батбаяр ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх мөн үү? Аль эсвэл албаар ийм нэрийн хуудас хийгээд энд тэнд очоод ерөнхийлөгчийн нэр хүндээр хувийн чанартай зүйл хийгээд яваад бн уу? Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга анхааралдаа аваарай! хэмээн бичжээ.

 

access_time 2017-11-28 10:41

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt