Алга болсон оюутан залуугийн ойр дотны хүмүүсээс тайлбар авч эхэлжээ

Энэ сарын 22-ны өглөөний 07:00 цагийн үед Үндэсний дээд сургуулийн оюутан, 21 настай А.Мягмарсүрэн “Цамбагарав ороод цааш хичээлдээ явлаа” хэмээн гэрээсээ гарчээ. Түүнээс хойш тэрбээр ямар ч сураггүй, утас нь холбогдохгүй, хэнтэй ч холбоо барилгүй алга болсноос хойш долоо хоноод байгаа аж. А.Мягмарсүрэн гэрээсээ гарах үедээ хар хөх өнгийн малгай, цэнхэр куртка, хөх жийнсэн өмдтэй, шар бор өнгийн түрийтэй гуталтай, бор өнгийн үүргэвчтэй байжээ.

Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэл хийж, сүүлд түүнтэй уулзсан гэх  ангийн найзуудаас нь болон ойр дотны хүмүүсээс мэдүүлэг, тайлбар авч эхэлжээ.Одоогоор алга болсон оюутныг хайх ажил 6 дахь өдөртөө үргэлжилж байна.

 

access_time 2017-11-28 10:04

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt