Бүх эмэгтэйчүүд дур ханах боломжтой байдаг /Зөвлөгөө +18/

Бэлгийн хөрөлт гэдэг бол эмэгтэй хүн нөхөрт гарснаас хойш гурван жилийн дотор хурьцлын үед дур ханахыг мэдрэхгүй, секс хийх ямар ч дур сонирхолгүй байхыг хэлнэ. Гэхдээ хүсэхгүй, ханахгүй байх тохиолдол болгон бэлгийн хөрөлт биш. Сэтгэл санаа тавгүй байх, гуниж гутрах, бие ядрах, сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэргээс дур тачаал түр буурч, ойртох хүсэлгүй байх нь цөөнгүй байдаг. Дур тавьж чадахгүй байгаа эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Гэхдээ бүх эмэгтэйчүүд дур ханах боломжтой байдаг. Эмэгтэй хүний сексийн дур хүслийг өдөөхөд эр нөхрийн эв дүй, хайр халамж, сэтгэл санааны нөлөөлөл чухал юм.

Дур ханаж чадахгүй байх нь эмэгтэйчүүдийн дунд элбэг байдаг бөгөөд эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд тохиолддог. Гэхдээ эмэгтэйчүүд энэ талаараа эмчид ханддаггүй. Бэлгийн хөрөлтийг анхдагч болон хоёрдогч гэж хуваадаг. Анхдагч гэдэг нь насан туршдаа дур ханах чаддаггүй хүнийг хэлнэ. Харин хоёрдогч гэдэг нь сексээс таашаал авдаг байсан ч амьдралын явцад дур ханахгүй болох тохиолдол бий. Хоёрдогч бэлгийн хөрөлт нь дур ханахгүй тогтмол хоцорсноос, элдвийн өвчин эмгэг болон эрэгтэй хүний хэт шаардангуй байдлаас үүсэх нь бий. Ийм эмэгтэйчүүд дур ханахгүйгээс уур уцаартай болох, толгой өвдөх, ажил амьдралдаа сонирхол буурах, нөхрийнхөө хэлснийг өнгөрөөхгүй бухимдах зэрэг сэтгэцийн өөрчлөлт гардаг.

 

 

Бэлгийн хөрөлтийн шалтгаан:

  • Бие мах бодийн ерөнхий хөгжил, өнчин тархи, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, өндгөвч зэрэг дотоод шүүрлийн булчирхайн хэвийн үйл ажиллагаа хямрах, цусанд эр бэлгийн дааврын хэмжээ багасах зэрэг бэлгийн хөрөлт үүсэж болно.
  • Жирэмсэн болохоос сэргийлэн механик арга хэрэглэх, олон удаа үр хөндүүлэх, айж түгших зэргээс дур сонирхол буурдаг.
  • Эрэгтэй хүний хувиа бодсон аминч чанар нөлөөлдөг
  • Сэтгэлгүй хүнтэй гэр бүл болох гэх мэт олон шалтгаан бий.

Сексийн таашаал авч чадахгүй байх нь ганцхан эр хүнээс болддоггүй. Аль альнаас нь шалтгаалдаг. Бэлгийн хөрөлт нь эрэгтэй хүний бэлгийн сулрал үүсгэдэг бол бэлгийн сулрал нь эргээд бэлгийн хөрөлт үүсгэх талтай байдаг. Бэлгийн хөрөлттэй эмэгтэйчүүд хэтэрхий хатуу яхир, хүнийг захирах дуртай, яншаа, зарим нь нилээд сээтэгнүүр, зантай байх нь бий. Бэлгийн хөрөлтийг эмчлэхэд багагүй хугацаа шаардлагатай бөгөөд тухайн хүний идэвх чармайлт хамгийн чухал байдаг. Бэлгийн хөрөлтөөс болж гэр бүлийн хүмүүс тодорхой шалтгаангүй муудалцаж, явган хэрүүл тасрахаа больж, салж сарнихад хүрдэг. Иймээс бүсгүйчүүд минь танд ямар нэгэн асуудал байгаа бол эмчид заавал хандаарай.

access_time 2017-11-27 18:19

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt