Зүрхний хилэн уран сайхны кино Сидней хотод гарч эхэллээ

Фантастик  продакшны бүтээл түүхэн сэдэвт “Зүрхний хилэн” Монголын уран сайхны киноны нээлтийг Австрали Улсын Сидней хотноо хийжээ. Энэ нь Австрали Улсад Монголын уран сайхны киноны нээлт хийсэн анхны тохиолдол бөгөөд тус улсад сурч, ажиллан амьдарч буй монголчуудын талархлыг хүлээсэн үйл явдал болжээ. Англи хадмал орчуулгатай уг киног Сидней хотод гурван өдөрт хоёр удаагийн давталттайгаар гаргахад 2000 орчим хүн үзэж сонирхсон бөгөөд үзэгчдийн тав орчим хувь нь гадаадын иргэн байжээ. Киноны нээлтэд Австрали Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү, Монголчуудын холбооны төлөөлөгчид болон тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин М.Баярбат нар оролцсон байна.

Цаашид “Зүрхийн хилэн” киног Австралийн Канберра, Мелбурн, Брисбэн хотод гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ.

 

access_time 2017-11-27 18:08

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt