Булган аймагт охидыг хулгайлах гэмт хэрэг гараагүй

Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн суманд охидыг машинд суулгахыг завдсан хоёр ч гэмт хэрэг гарч, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаарх мэдээлэл цахим орчинд тархсан билээ.  Энэ сарын 24-нд төв аймгийн Өндөрширээт сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаа дээрх утга бүхий мэдэгдэл гаргаж, хүүхдүүдийг хичээлээс тарахад нь заавал эцэг эх, асран хамгаалагч нь ирж авч байхыг сануулсан мэдэгдэл гаргасан нь сошиал орчинд тарсан юм. Харин “Булганы дээрх сумдад машинтай хүмүүс охидыг хулгайлахыг завдсан хэрэг гараагүй. Энэ төрлийн мэдээлэл ирсэн ч хулгайлах гэж байгаа байдал тогтоогдоогүй. Камерын бичлэгт бүгд бичигдсэн” гэх мэдээллийг Булган аймгийн Дашинчилэн сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч өгсөн байна.

 

Мэдээний эх сурвалжыг www.medee.mn сайтаас авсан болно

 

 

access_time 2017-11-27 14:34

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt