Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр томилогджээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Монгол Улсын Ерөнхийлөгчдөө зөвлөөд, зөвлөөд явчихна шүү дээ. Үнэмлэхээ аваад, гэрээгээ зурчихлаа. Засгийн Газар, Эрүүл мэндийн яам маань сайхан хамтарч ажиллана гэж найдаж байна. Зорилго нэг учраас болох байлгүй дээ. Найзууд та бүхэн маань эрүүл мэндийн бодлого, салбартай холбоотой санал гомдлоо харамгүй хэлээрэй. Хичээж ажиллана аа! Орон тооны биш учраас цалин, хангамж авахгүй, та бүхний татвараас хумслахгүй. Зөвхөн итгэл үнэмшлээрээ зүтгэнэ” хэмээн  бичжээ.

access_time 2017-11-27 11:16

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt