Гурван хүн гэртээ угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Улаанбаатар хотын хэмжээнд арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 05:00 цагаас арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1745 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 186, зөрчлийн 1398, согтуугийн 123, зам тээврийн  ослын 261, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 98 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 хороонд “Угаартаж нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг арваннэгдүгээр сарын 26-нд авч шалгахад тус хороонд оршин суух Ч /эм.86н/, А /эм.62н/, Увс аймгийн харъяат Б /эр.50н/ нар ил харагдах гэмтэл шархгүй угаартсан байдалтай нас барсан байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

access_time 2017-11-27 11:09

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt