Хурандаа уйлж байна
Хууль, хүчний байгууллагад харьяалагддаг тамирчид манай улсад олон. Тэднийг ямар нэг амжилт гаргахад цэрэг, цагдаагийн цолоор шагнаж, зарим нь бүр генерал болох дөхөж байна. 2014 онд Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд найм давж, гарьд болсон Ш.Жаргалсайханд цагдаагийн ахмад цол хүртээж байлаа.
2015 онд наадамд түрүүлсэн Э.Оюунболд арсланд мөн л цагдаагийн ахмад цол олгож байсан. Түүнтэй зэрэгцээд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны гоцлол дуу дуулаачдын төрөлд тэргүүн байр эзэлсэн Г.Ариунбаатарыг ахмад цолоор шагнасан.
Энэ жилийн наадамд түрүүлсэн улсын арслан Ц.Содномдоржид улсын баярын дараа ШШГЕГ-аас дэд хурандаа цолоор шагнаж, урамшуулсан. Зөвхөн бөхчүүд, дуучид гэлтгүй жүдо, чөлөөтийн тамирчид ч гэсэн цэрэг, цагдаагийн цол авдаг. Өнгөрсөн жил О.Гүндэгмаа баатрыг дэд хурандаа долоор шагнасан. Х.Эрдэнэт-Од дасгалжуулагч ч гэсэн хурандаа цол хүртсэн. Гэх мэтээр дурдаад байвал дуусахгүй.
Энэ мэт жишээг дурдсан учир нь цэргийн цолыг тамирчин, дуучинд өгдгөө болиоч гэж сануулах гэсэн юм. Үндэсний бөхөөр барилдаж байгаа улсын цолтнууд. Их спортоор хичээллэж буй чөлөөт, жүдо, буудлага боксын тамирчид. Цаашлаад дуугаа дуулаад явж байгаа дуучинд цэрэг, цагдаагийн цол ямар хэрэгтэй юм бэ. Цэргийн цол гэдэг цэргийн хүндээ л чухал. Насаараа цэргийн анги хэсэж, ажилла гэсэн газарт ажиллаж байгаа цэргийнхэн хошууч, хурандаа, генерал цолыг чинь зүүдэлж хонож байгаа. Тэд цол нэмэхийн төлөө хэдэн арван жил хөдөлмөрлөж, хөдөө гадаагүй гандан байж зүтгэдэг.
Гэтэл нэг наадамд хэд даваад. Эсвэл дэлхийн тэмцээнд түрүүллээ гээд том цолоор шагнаад байх чинь шударга уу. Хэдхэн жил барилдаж, нэг том амжилт үзүүлээд цол авах. 30 жил цэрэг, цагдаагийн байгууллагад зүтгэж байж том цолын бараа харах хоёр ямар том ялгаатай билээ дээ, энэ чинь. Цаана чинь хурандаа уйлж байна гэнэ. Армийнхан энэ мэтээр цэргийн цолыг тараадагт гомдолтой явдаг юм билээ. Ингээд бичихээр цэрэг, цагдаагийн байгууллагын хажууд байдаг спорт хороодод харьяалагддаг тамирчдын амжилтыг үнэлсэн байхад сүржигнэлээ л гэх байх. Тэдний амжилтыг битгий үнэл гэж байгаа юм биш. Үнэлэх ёстой.
Дэлхийн аваргад түрүүлнэ, Олимпын наадмаас медаль авна гэдэг бол яах аргагүй бахдам амжилт. Ерөөс дэлхийн хэмжээний амжилт гаргаж байгаа хэнийг ч болов зохих хэмжээнд шагнаж, урамшуулах нь зүйн хэрэг. Гэхдээ цэрэг, цагдаагийн цол тараагаад байх нь тийм зохимжтой юм уу. Цол нэмэхээр дагаад цалин мөнгө нэмэгдэж, амьдрал ахуйд хэрэг болдог байх. Өөрөөр бол бөхчүүдэд цолын хэрэг юу байна. Түүний оронд зүгээр л цалинг нь дүйцүүлээд л нэмчхээч дээ. Эсвэл нэг удаа томхон шагнаад, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээнд шийдээд өгчихөд болно.
Тэртэй тэргүй цэрэг, цагдаагийн байгууллагадаа ажиллаад, зүтгээд явахгүй нь тодорхой. Дуугаа дуулна, бөхөө барилдана, бэлтгэлээ л хийнэ. Тийм хүмүүст ахмад байна уу, хурандаа болно уу сонин биш. Цол нь шүү дээ. Түүний оронд амжилт гаргахад нь нөлөөлөх тусламж, бэлтгэлээ хийх тав тухтай заал, ар гэртээ санаа зовохооргүй болох нийгмийн баталгаа л сонин. Харин цэрэг. цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. Шөнөдөө гэмт хэрэгтэй тэмцэж, халуунд халж, хүйтэнд хөрж. Эсвэл хөдөө цэргийн ангид “хадагдаж” хээрээр гэр хийж явдаг хүмүүст тэр цол чинь хэрэгтэй.
Дэд хурандаа байж байгаад хурандаа болох амьдралд нь том өөрчлөлт авчирна. Маш их ач холбогдолтой. Цэргийнхэн гэдэг дэгтэй, сахилга баттай хүмүүс. Дарга хаана очиж ажилла гэнэ, тийшээ л явдаг. Ар гэрийн амьдрал хэцүүднэ. Нэг тийшээ томилогдоод очиход гэр бүлийн хүнд нь ажил олддоггүй. Жаахан бага цолтой бол цалин, урамшуулал дагаад л багасна. Ар гэрээ яаж тэжээх, нийгмийн ,асуудлаа хэрхэн шийдэхээс авхуулаад зовлон ихтэй. Нэг газар очоод олигтой орон гэртэй болчих боломж ч байхгүй. Тун удахгүй нүүх болбол яана гэж санаа зовно.
Ийм албан хаагчид цэргийн байгууллагаар дүүрэн байгаа. Тэд амьдралаа ажилдаа зориулж, зүтгэж явахад нэг годгор охин барилдаад медаль авсныхаа төлөө ахмад, хошууч болоод байвал гомдоно биз дээ. Тийм болохоор цэрэг, цагдаагийн цолыг хаа хамаагүй тараагаад байж яах вэ. Авах ёстой, ач холбогдол өгдөг, тэр цолын төлөө зүтгэж яваа хүмүүст нь л өг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
The Science Of Monogamy
2023-03-23
-
FuckSwipe Review im Jahr 2020: Features , Positive , Nachteile
2023-03-23
-
НОХОЙ, МУУР УСТГАХ АЖЛЫН НЭГЖ ТАРИФЫГ ₮24 МЯНГА БОЛГОН ШИНЭЧЛЭХЭЭР ТАНИЛЦУУЛАВ
2023-03-23
-
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ЭЦЭСЛЭН БАТЛАВ
2023-03-23
-
МОНГОЛ, АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ
2023-03-23
-
ЧЕХ УЛСАД СУРАГГҮЙ БОЛСОН МОНГОЛ ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ
2023-03-23
-
МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН СУРГАЛТ, СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ
2023-03-23
-
2023 ОНД УЛААНБААТАР ХОТЫН 7 БАЙРШИЛД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ
2023-03-23
-
ГУРВАН НАСТАЙ Ц.БАТЗАЯА ХҮҮД 50 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛАРЧЭЭ
2023-03-23
-
ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ ЧӨЛӨӨТЭЙ НЭЭЛТТЭЙ ХАРИЛЦАЖ ЧАДДАГ ХҮҮХЭД СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД ЭРҮҮЛ БАЙДАГ
2023-03-23
-
БЕТХОВЕНЫ ҮСЭНД ГЕНЕТИКИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДЛЫГ НЬ ТОДОРХОЙЛЖЭЭ
2023-03-23
-
ЯПОНД ХООЛ ИДЭЖ БАЙХДАА УТАС ҮЗЭХИЙГ ХОРИГЛОВ
2023-03-23
-
Б.Зоригоо: Б.Жаргалсайхан Хөгжлийн Банкнаас биш Голомт банкнаас зээл авсан
2023-03-23
-
Өвөрхангайн Богд суманд хүчтэй шуурганы улмаас таван ханатай гэр нуржээ
2023-03-23
-
ТикТокын гүйцэтгэх захирал өнөөдөр АНУ-ын конгрессын сонсголд оролцоно
2023-03-23
-
Хятад улс mRNA технологиор бүтээсэн анхны вакцинтай болжээ
2023-03-23
-
ЦЕГ: Таксины жолоочийн биед халдаж, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ
2023-03-23
-
Монголын хөрөнгийн бирж цахимаар 400 мянган тонн нүүрс арилжаалжээ
2023-03-23
-
“ЮБИКАБ” ХХК олон нийтийн компани болно
2023-03-23
-
Японд анх удаа хоосон орон сууцнаас татвар авдаг болно
2023-03-23
-
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбоотой нээлттэй сонсгол хийнэ
2023-03-23
-
Ерөнхий прокурор УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай танилцаж байна
2023-03-23
-
25-НААС НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР, ЦААШДАА ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
2023-03-22
-
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “НАУРЫЗ-2023” БАЯРЫН ЁСЛОЛД ОРОЛЦЛОО
2023-03-22
-
Ч.Хүрэлбаатар: Инфляц тасралтгүй буурч байна
2023-03-22
-
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 340 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАВ
2023-03-22
-
ЗГ: Хувийнхныг дарамталсан төрийнхөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
2023-03-22
-
Багш, удирдлагууд цагдаад мэдүүлэг өгөхөөр явж байна
2023-03-22
-
Тайванийн ерөнхийлөгч АНУ болон Төв Америкт айлчилна
2023-03-22
-
Шри Ланка ОУВС-ийн тусламжийн эхний хэсгийг хүлээж авлаа
2023-03-22
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
101476 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
63670 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
53588 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
45553 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
43713 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
40239 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
34726 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
32747 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
32647 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
32101 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
31840 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
28675 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
28576 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
28501 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
28029 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
27904 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
27873 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
27740 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
25436 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
24303 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
23630 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
23447 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
23419 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
22942 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
22359 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
22346 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
22254 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
21960 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
21579 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
21384 Уншсан