Эцэг эхийн дарамтаас болж энэ онд 45 хүүхэд амиа хорложээ

Хүүхэд хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл сүүлийн үед олноор гарч, нийгмийг цочирдуулах болсон. Оны эхний 10 сарын байдлаар 1425 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж эрүүл мэнд, амь нас, сэтгэлзүйн хохирол амссан байна. Энэ нь өмнөх оныхоос 295-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хамгийн харамсалтай нь энэ онд гэмт хэргийн улмаас 128 хүүхэд амь насаа алдсан байна. Үүнээс бусдын санаатай аллагад зургаан хүүхэд өртсөн бол эцэг эх, асран хамгаалагчийн дарамтаас болж 45 хүүхэд амиа хорлосон байна. Мөн 621 хүүхэд гэмт хэргийн улмаас эдгэрэх боломжгүйгээр гэмтэж, бэртжээ. Хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг 154 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 23-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Насны хувьд долоо хүртэлх насны 15, 8-13 насны 50, 14-17 насны 89 хүүхэд хүчирхийллийн золиос болсон талаар хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс мэдээллээ.

access_time 2017-11-27 10:21

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt