Ч.Санжаадамба түрүүллээ

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах Монгол Улсыг тунхагласны 93 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд 256 бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, “Бөх билэгт” дэвжээ, “Ажнай” корпарацийн бөх, Монгол Улсын 22 дахь аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба найм даван түрүүллээ.

Тус барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харъяат, БХИС, “Увс нуур” дэвжээний бөх, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших үзүүрлэв. Харин Увс аймгийн Давст сумын харьяат “Увснуур” дэвжээ “ДЦС-4” ТӨХК-ий бөх, улсын арслан П.Бүрэнтөгс, Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” бөхийн дэвжээ, “ТЭЦ- 3”, “Химон” констракшн” ХХК-ийн бөх, улсын арслан Н.Батсуурь нар шөвгийн дөрөвт  үлдсэн юм.

 

access_time 2017-11-27 10:14

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt