Багцаа буурууллаа гэж 5000 төгрөгөөр “торгодог” Скайтел компани больё оо

Үүрэн операторуудаас хямд үнийн бодлого баримталж “Монголдоо” гэх багц хэрэгжүүлж хамгийн хямдхан гэдэг сурталчилгааг хийдэг газар бол Скайтел компани юм. Хэрэглэгчид ярихдаа Мобиком төлбөр өндөр гардаг Юнител, Скайтел дундаж гэж өөрсдийнхөөрөө дүгнэн хэлэлцдэг.

Тэгвэл хямд үнэтэй Скайтел компанид нэгэн ойлгомжгүй зүйл байна. Сарын 40,000 төгрөгийн багцаа бууруулаад 20,000 төгрөг болгох гэтэл 5000 төгрөг төлөх ёстой гэж байна. Харин багцаа нэмүүлбэл хураамж авахгүй гэх юм. Тэр 5000 төгрөг ямар учиртай болохыг лавлах гэтэл “мэдэхгүй цаанаасаа л тийм байдаг гэж” оператор уурлангүй хариулж байна.

Багцаа буурууллаа гэж торгож байгаа юм уу гэхээр үгүй гэх. Хүн өөрийн хэрэгцээнд тааруулж багцаа бууруулахад 5000 төгрөг авдаг ямар учиртай газар вэ. Тэр мөнгөнийхөө утга учрыг тайлбарлаад өгч чадахгүй операторууд. Хямд үнэ нэрийдлээр хэрэглэгчдээсээ ийм хэмжээний мөнгө татаж шарахаа нөхдөг хэрэг үү.

ЦААШ ҮЗЭХ

access_time 2017-09-21 12:35

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt