Б.Шижирбат финалд шалгарав

Шинийг санаачлагч, гэрэл лазертай бүжиглэгч Б.Шижирбат Монголчуудын хэзээний танил болсон. Америкт хүртэл шүүгч нарыг дуу алдуулж явсан Б.Шижирбат  маань “Авьяаслаг Азичууд” шоу тэмцээний хоёр дахь улиралд хүчээ сорьж байна.Тэгвэл манай орны оролцогч Б.Шижирбат финалд шалгаран үлджээ. Эхний шатны үзүүлбэрээрээ “Алтан баззер”-ын эзэн болсон тэрбээр хагас шигшээд өрсөлдөх 24 оролцогчийн нэг болсон юм. Улмаар хагас шигшээгийн эхний наймд багтаж, үзүүлбэрээ толилуулсан.

Арваннэгдүгээр сарын 16-нд цацагдсан хагас шигшээ шатны эхний найман өрсөлдөгчийн үзүүлбэр бүгд л өөр өөрийн онцлогтой байсан. Тэдгээр найман оролцогчоос Индонезийн оролцогч, дуучин бөгөөд босоо ятгачин Анжели Жюли шүүгчдийн сонголтоор финалын шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм.

Өчигдөр орой /2017.11.23/ шоуны хагас шигшээгийн хоёр дахь найман оролцогчийн үзүүлбэрийн өмнө дүнг нь нэгтэн, ялагчийг зарлажээ. Үзэгчдийн саналаар Б.Шижирбатын хамт Филиппиний битбоксчин, 21 настай Нейл Рей Гарсия Лланес финалын шатанд шалгарсан байна.

 

access_time 2017-11-24 10:11

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt