Н.Отгонбаяр: “Монголд яаж усан үзэм ургах вэ дээ” гэсэн үг намайг хурцалчихсан

Эх орныхоо эрүүл хөрсөнд бидний амтархан идэх дуртай гүзээлзгэнэ, усан үзэм тэргүүтэй жимс жимсгэнэ, олон төрлийн нарийн ногоог анх тариалж амжилттай нутагшуулсан, үндэсний үйлдвэрлэгч “Ногоон сор” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Н.Отгонбаяртай ярилцлаа.

-ДӨРВӨН ЖИЛ ХҮЛЭЭСНИЙ ДАРАА “ТА НАР НАМАЙГ ХҮЛЭЭВ ҮҮ” ГЭСЭН
ШИГ МАШ ИХ УСАН ҮЗЭМ УРГАСАН-

-Манай орны эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалд гүзээлзгэнэ, усан үзэм тариална гэдэг “үлгэр” гэж зарим хүн үздэг. Танай хамт олны тарьж ургуулж чадсаныг харахад үнэхээр таатай байна. Анх усан үзэм тариалж эхэлсэн түүхээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-Бид 2010 онд БНСУ-аас усан үзмийн суулгац моднууд авчирч суулгасан юм. Дөрвөн жил хүлээгээд, усан үзэм гарахгүй нь дээ гэж бодож байлаа. Нэг өдөр манай хүүхэд олж хараад бидэнд хэлэхэд жижигхэн жижигхэн жимс гарчихсан байсан. Тэгээд бид улам сайн тордож эхэлсэн. Энэ жил манай компани дөрөв дэх жилдээ усан үзэм тариалж байна.

-Жилд хичнээн удаа ургац авч байна вэ?

-Намартаа нэг удаа ургац авч байгаа.

-Өмнө нь манай улсад усан үзэм тариалсан түүх байдаг юм болов уу?

-Өмнө нь тарьж ургуулсан хүн байхгүй. Бид яаж тордохоо мэдэхгүй. Зааварлах багш байхгүй их хэцүү байсан. Маш олон хүнтэй уулзсан даа. Тэгээд Солонгос, Хятад улс руу хандаж, зөвлөгөө авсан. Мөн Хятад улсаас мэргэжилтэн урьж авчирсан. Тэгж байж ургуулж авсан. Тэр жилдээ “Та нар намайг хүлээв үү” гэсэн шиг маш их усан үзэм ургасан. Манай компани гүзээлзгэнэ тариалдаг. Гүзээлзгэнэ тарьж болж байгаа юм чинь усан үзэм ургаж л таараа гэж бодсон. Их хүлээлттэй, их хэцүү байсан.

 

-Анх усан үзэм тариалах гэж байгааг тань сонсоод хүмүүс юу гэж хэлдэг байсан бэ?

-Хүмүүс ургахгүй л гэж хэлж байсан. Анх гүзээлзгэнэ тарихад ч гэсэн “Монголд гүзээлзгэнэ яаж ургах вэ дээ” гэдэг байсан. Тэгээд шарандаа тарьж үзмээр санагдаад. Тэр хүмүүсийн “Яаж ургах вэ дээ” гэдэг үг намайг хурцалчихсан байхгүй юу. Тарьж үзсэн, ургасан.

-Өнөөдрийн байдлаар хэдэн төрлийн, хичнээн сортын усан үзэм тариалж байна вэ?

-Усан үзмийн нэг сорт л тариалдаг. Гэрийн нөхцөлд ч тарьж болдог сорт. Дундаа ястай, их чихэрлэг.

-Одоо хүмүүс органик, эко бүтээгдэхүүн хэрэглэхийг ихэд эрмэлздэг болжээ. Та бүхэн эх орны хөрсөнд тарьж ургуулсан жимс жимсгэнэ, нарийн ногоонуудаа хаагуур хэрхэн борлуулдаг вэ?

-Бид аль болох хэрэглэгчиддээ олон гар дамжуулахгүй хүргье гэсэн бодлого барьдаг. Олон гар дамжсанаар үнэ нь тэнгэрт хадна. Тиймээс бид өөрсдөө хүнсний дэлгүүр, И-март, Гүүд фрайз, Меркури, Саруул зэрэг бүхий л худалдааны төв, захууд, аль болох хүмүүс төвлөрсөн газруудаар хүргэж өгдөг. Гэрээр ч хүргэдэг.

-Усан үзэм тариалахад ус их шаардах уу? Ер нь юуг анхаарах ёстой байдаг вэ?

-Усан үзэм гэхээр ус их орно гэж бид боддог. Гэтэл бүр эсрэгээрээ ус харьцангуй бага орно. Агаарын температураас бас их шалтгаална. Халуун, хуурай өдрүүдэд усална. Намрын ч юм уу, зуны маш халуун өдрүүд үргэлжлэхэд долоо хоногт хоёр удаа л усална. Ер нь дан ганц усан үзэм гэлтгүй ногоо, цэцэг, жимс тариалахад хүний гар арчилгаа их шаардана. Яг үнэхээр сэтгэл зүрхээ зориулаад, би энийг л ургуулна гэж бодоод зүтгэвэл бүх юм болно гэж боддог. Ялангуяа хүлэмжийн аж ахуйг дэмжээд, Монголдоо айл болгон гэртээ тарьдаг болчихвол их зүгээр. Өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байсан ч ногооны жижиг хүлэмж аваад тарихад ажилчдаа хооллочихно шүү дээ.

-Та түрүүн гүзээлзгэнэ их тэсвэртэй гэж ярьсан. Усан үзмийн хувьд хэр их арчилгаа шаарддаг вэ?

-Учиргүй гүйгээд, навч болгоныг нь арчаад, өдөр болгон арчлаад байхгүй. Модоо зөв ургуулаад, зөв температурт зөв чийгшилтэй, зөв усалгаатай, тарьж байгаа хүн маанв зөв сэтгэлтэй байвал бүх жимс, ногоо ургана. Ямар ургамал зөв харьцвал аясаараа ургадаг. Мөн аргадаад магтах хэрэгтэй. Би хүлэмжиндээ ороод “Миний жимснүүд үгүй мөн сайхан ургадаг шүү” гэж хүүхдээ хайрладаг шиг хайрлаж магтдаг.

 

-ТООР ЖИМС ТАРЬЖ ЭХЭЛЖ БАЙНА-

-Өнөөдрийн байдлаар нийт хичнээн төрлийн жимс, нарийн ногоо тарьж ургуулж байгаа вэ?

-“Ногоон сор” компани жимсний хувьд гүзээлзгэнэ, тарвас, усан үзэм гэсэн гурван жимс тарьж байна. Энэ гурваа өнөөдөр ямар ч байсан гаргаахгүй болсон. Манайх энгийн ногоон, хар, шар гэсэн гурван төрлийн тарвас тарьдаг. Америкийн “Свит чарли”-гийн үрээр тарьсан. 100 хувь шүүслэг, маш гоё чихэрлэг бүтээгдэхүүн. Хальсны хувьд маш нимгэхэн буюу 3 мм. Идэхэд таатай боловч тээвэрлэхэд тун хэцүү. Хоорондоо мөргөлдөөд хага хага үсэрдэг. Хотоос манай хүлэмжүүд 67 км, энэ хооронд тал нь хагардаг байсан. Бид суурь хийх зэрэг арга хэмжээ аваад эрсдэлээ бууруулж байгаа. Жимснээс энэ гурван төрлийг гаргаахгүй болж, Монголдоо нутагшуулж чадсан. Санаа зовох зүйлгүй болсон. Ногооны хувьд өргөст хэмх, улаан лооль, бууцай, юцай, салатны навчийг гурван төрлөөр тарьж байна. Хулуу, редиск, амтат болон халуун чинжүүнүүд гэх мэтийн 10 гаруй төрлийн нарийн ногоо тарьж байна. Миний бодлоор өвөл нарийн ногоо тарихад их тохиромжтой санагддаг. Бид наймдугаар сард гүзээлзгэнээ зогсоочихдог.

-Яагаад тэр вэ?

цааш үзэх

access_time 2017-09-21 11:41

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt