Тусгай хяналтын дэд хорооны гишүүдээр Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Л.Болд, Д.Оюунхорол нарыг томилов

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэгт “Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалагдах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнд тооцно” гэж заасны дагуу Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар нар чөлөөлөгдөж тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Монгол Ардын намын бүлгээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Болдын нэрийг тус тус дэвшүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол нар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа гаргасныг Байнгын хорооны хуралдаанд гаргасан горимын саналын дагуу нууц санал хураах хуудсаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар олонхийн санал авч дэмжигдсэн байна.

 

access_time 2017-11-23 15:02

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt