Зам тээврийн осол гаргасан жолоочийг эрэн хайж байна

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 341 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 238 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж бэртсэн.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 1 осол гарч 5 хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1 бүртгэгджээ.

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 17 цаг 55 минутаас -18 цаг 04 минутын хооронд #СХД-ийн 1-р хороо Нарангийн голоос Орбитын тойрог явах 1.5 км шинэ тавигдсан Асфальтан зам дээр явган зорчигч Б-нь зам тээврийн осолд орж нас барсан байна Уг зам тээврийн ослыг харсан хүн байвал замын цагдаагийн албанд яаралтай мэдэгдэнэ үү

access_time 2017-11-23 13:49

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt