Амиа алдсан цэргийн дотор эрхтнүүд нь алга болсон байж

Тайландын хэвлэл мэдээллээр амиа алдсан цэргийн эрхтнүүд нь алга болсон гэх мэдээлэл олны анхааралд ороод байна.

Пхакхапонг Танякан гэгч цэрэг 2017 оны аравдугаар сарын 17-нд нас баржээ. Түүний үхлийн шалтгааныг зүрхний шигдээсээс болсон гэж гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байна. Гэвч талийгаач өмнө нь сургуульдаа зүй бус, харгис хэрцгий шийтгэлийн золиос болж байсан тул гэр бүлийнхэн нь зуурдаар амьсгал хураасан гэдэгт итгээгүй гэнэ. Тиймээс хувийн эмнэлэгт задлан шинжилгээ хийлгэсэн ба шинжилгээгээр түүний хэд хэдэн яс цуурч, хавирга хугарсныг тогтоосноос гадна талийгаачийн биед тархи, зүрх, ходоод болон давсаг нь байхгүй болохыг мэджээ. Талийгаач өмнө нь сургуулийнхаа ахлах ангийн оюутнуудад дээрэлхүүлдэг тухайгаа ярьж байсан гэнэ. Түүнчлэн нэг удаа шийтгүүлж зодуулсны улмаас гэмтэж, шоконд орж, компьютер томограф шинжилгээ хийлгэж байжээ.

 

 

access_time 2017-11-23 13:01

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt