Никитон, Хурд хамтлагууд хамтарсан тоглолт хийнэ

Рок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид цуглаж, хуралдсан тухай зургаа өөрсдийн цахим хуудаснаа хэд хоногийн өмнө оруулсан нь сонсогч, фенүүдийнхээ анхаарлыг ихэд татсан.  Тэгвэл тэд өнөөдөр дахин хуралдаж, нэгэн таатай шийдвэрт хүрсэнээ хамтдаа авахуулсан зургийн хамт нийтэлжээ.
Тэд “Нүргээн” нэртэй хамтарсан тоглолтоо ирэх 12 дугаар сарын 9, 10-нд хийхээр болсноо мэдэгдсэн байна.
-Хурд  хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүржээ.
Никитон нь1993 онд байгуулагдсан Монголын арт рок хамтлаг юм. Хамтлагийн нэр нь ямар нэг утга илэрхийлдэггүй, зохиомол үг юм. Тэдний бүтээлд төгөлдөр хуур, даралтат хөгжим болон гитарын тоглолтод суурилсан сонгодог стилийн тоглолт зонхилсон байдаг. Анх Чингис хаан нэртэй байсан. МУГЖ Д.Жаргалсайхан Чингис хаан нэрийг хамтлагтаа авснаар шинэ нэртэй болжээ. Дуучин Баачка 1997 онд АНУ-г зорьсоноор хамтлагийн уран бүтээл хэсэг завсарласан. 2005 онд тэрээр Монголдоо буцаж ирж ураг бүтээлээ туурвиж эхэлсэн юм.
www.mgltimes.mn
access_time 2017-11-23 11:52

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt