Гэмт хэрэгтэнд бүх насаар нь хорих шийдвэр гарчээ

Архидан согтуурсанаас үүдэж гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд олон гарч байгаагийн нэг нь 2017 оны 07 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г-ийн нүүрэн тус газарт нь заазуураар зүсэж, алхаар цохиж онц харгис хэрцгийгээр  амь насыг нь хороосон гэмт хэрэг гарсан билээ.

Дээрх гэмт хэргийг  М нь согтуугаар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сард хэлэлцээд, шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан бусдын амь насыг санаатай хохироосон гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оногдуулсан байна.

5.6 дугаар зүйл.Хорих ял

1.Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ.

2.Нээлттэй, хаалттай хорих байгууллагын нөхцөлийг хуулиар тогтооно.

3.Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.

5.Энэ хуульд заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар хорих ял эдлүүлнэ.

6.Бүх насаар хорих ял шийтгүүлсэн хүн хорин таван жил хоригдсоны дараа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ялтны хувийн байдлыг харгалзан суллах эсэхийг шийдвэрлэнэ.

7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмаар ялтныг суллаагүй бол хоёр жил тутам энэ талаар дахин хэлэлцэнэ.

8.Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд бүх насаар хорих ял оногдуулахгүй.

9.Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол ял шийтгүүлсэн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахаар заасан эсэхээс үл хамааран эдлээгүй үлдсэн ялыг энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу сольж хорих ял оногдуулна.

/Энэ хэсгийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

access_time 2017-11-23 11:24

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt