Нас барсан дөрвөн иргэний хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна

Одоогоос 14 хоногийн өмнө барилгын гадна пасадны ажил гүйцэтгэх байсан дөрвөн иргэн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл  Цагдаагийн байгууллагаас болсон хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна.

Харамсалтайгаар нас барсан дөрвөн иргэн нь тухайн өдөр ‘Кино үйлдвэр’-ийн баруун хойно байрлах 204 дүгээр байрны гадна фасадны ажил хийхээр эзэдтэй тохирсон аж. Мэргэжлийн хяналтын байгууллагын урьдчилсан дүгнэлтээр тэднийг хууль бусаар гадны дулаалгын ажил гүйцэтгэхдээ техникийн шаардлага хангаагүй гурван залгаас бүхий дүүжинт өргүүр ашигласан гэж үзжээ. Залгаасны боолт унасан учраас дүүжинт өргүүр дундуураа хуваагдсан байна. Энэ үед өргүүр дээр зогсон, цонхны гаднах амсрын шавар унагаж байсан гүйцэтгэгч өндрийн хамгаалах бүс хэрэглээгүй нь осолдож, амиа алдахад нөлөөлсөн аж. Уг нь өндөрт гарч хийх дулаалгын ажлыг хувь хүн, аж ахуйн нэгжүүд гүйцэтгэхдээ Барилгын хөгжлийн төвөөс тусгай зөвшөөрөл авах журамтай. Гэтэл энэ зөвшөөрлийг аваагүй байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.

access_time 2017-11-23 10:51

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt