Д.Эрдэнэбат Б.Хурцтай холбоотой гэрчийн мэдүүлэг өгчээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү” гэж заналхийлсэн байна. Энэ үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд нар хамт байжээ.  Тэгвэл энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гэрчийн мэдүүлэг өгчээ.

Энэ талаар тэрбээр “Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байна. Миний өрөөнд болсон асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Гэрчийн мэдүүлэг надаас авсан. Одоо нийгэмд элдэв янзын асуудлаар ярих хэрэггүй” гэсэн байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцын асуудлаар “Б.Хурцыг өмнөд Солонгост Элчин сайдаар томилох талаар нийтийн сонсгол хийх талаар 21 гишүүн гарын үсэг зурж, өргөн барьсан.

АН-ын бүлэг энэ асуудлаар хэлэлцээд, Б.Хурцтай холбоотой асуудлаар нийтийн сонсгол хийх нь зөв гэж үзсэн. Нийтийн сонсгол гэдэг институци барууны оронд олон жил хэрэгжиж байгаа. Миний хувьд томилгооны сонсгол хийх санал гаргасныг АН-ын бүлэг дэмжсэн” хэмээжээ.

access_time 2017-11-22 12:50

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt