Хэрвээ та “IPHONE”-той бол Жэймс бондод итгэ

Мэдээлэл, технологийн зуунтай хөл нийлүүлэн алхах хамгийн эхний алхам нь гар утас. Өнөө­дөр зах зээл өргө­жи­хийн хэрээр ашиг­лахад хялбар, ухаалаг утасны эрин үе ноёрхож байна. Тэгвэл эдгээр утас хэр найдвартай бол. Таны мэдээллийн нууцлалыг хадгалж чаддаг болов уу.

1. *#21#

Та утсан дээрээ *#21# гэж бичээд, дуудлага хийх ногоон товчийг дараарай. Энэ нь танд дуудлага, мессэж болон бусад мэдээллийг өөр тийш нь шилжүүлсэн эсэхийг харуулах болно.

2. ##002#

Энэ код руу залгаснаар утаснаас тань мэдээлэл авахыг оролдсон бүх хол­боо­сыг устгах боломжтой.

3. *#06#

Энэ кодын тусламжтайгаар та “IMEI” буюу олон улсын гар утасны төхөөрөмж танигч дугаараа олж мэдэх юм. Хэрэв гар утсаа алдсан бол энэ танигч дугаараар олж болно. Хэрэв гар утас тань асаалттай байвал байршлыг танд заах болно.

4. Жеймс Бонд код

Хэн нэгэн таныг дагаж мөрдөж байгааг шалгахыг хүсвэл Жейс бонд кодыг ашиглаарай. Кодыг хийхээс өмнө утсандаа “netmonitor” хэмээх цэсийг заавал суулгах ёстой. Тухайлбал, “iPhone” гар утсанд *3001#12345#*, “Android” үйлдлийн системтэй гар утсанд *#*#4636#*#* буюу Жеймс Бонд кодыг суулгаарай.

5. “Telegram” мессен­жерийг ашиглаарай

Та гар утсаар ярьж, мессеж бичихийн оронд “Telegram”, “Chare”, “Wickr” болон “Signal” зэрэг мессенжерийг ашиглаарай. Эдгээр аппликэйшн нь өөрсдийн таниулсан код, нууцлалтай байдаг юм байна.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

access_time 2017-11-22 12:26

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt