Мэс заслаар өөрчлөгдсөн топ найзуудын тоогүй хөгшрөлт

Цагтаа монголын рок попын урлагт цахиур хагалж, “Спайк” хамтлагаараа доргиож явсан дуучин Э.Минжинсор, Р.Номин-Эрдэнэ нарыг өнөөгийн залуус төдийлөн мэдэхгүй. Хамтлагийнхан дотроосоо хамгийн дотно үерхэж нөхөрлөдөг байсан эдгээр бүсгүйчүүд сайдалцаж, муудалцсан тухай бүртээ хэвлэлийн хуудсыг чимж явсан үе бий. Томоохон баарны менежер залууг булаацалдан, үерхэлдээ цэг тавьцгаасан дуучин бүсгүйчүүд бие биетэйгээ өрсөх мэт гоо сайхны мэс засал хийлгэж байсныг нуух юун.

Дуучин Р.Номин-Эрдэнэ нүдэндээ давхраа хийлгэж, хамраа өндөрлөснөөр өмнөх төрхөөсөө эрс өөрчлөгдсөн төдийгүй төрөлхийн том хөхөөрөө бахархаж “Надтай суусан залуу жаргана” гэж ам алдсан удаатай. Гэвч дуучин бүсгүйн том хөх амьдралд нь учирсан хоёр ч залууг тогтоож чадаагүй юм гэдэг. Тэгвэл дуучин Э.Минжинсор Америкийг зорихоосоо өмнө “Хүүхэлдэй” нэртэй бие даасан цомгоо гаргаж, гоо сайхны мэс заслаар бүрэн өөрчлөгдөөд хил давсан.

Түүнд мэс засал хийсэн эмч нь “Минжээд давхраа хийж, хамрыг нь өндөрлөөд, духыг нь төвгөр болгосны хариуд өөрийгөө угаасаа ийм гоё байсан гэж худлаа хэлж, намайг үгүйсгэсэнд гомдож байна” хэмээн ярилцлага өгч байлаа. Харь оронд Грек залуутай учирч, ихэр охидын ээж болсон дуучин бүсгүй өдгөө эх орондоо ирээд амьдарч буй. Тэрбээр дотны найз Р.Номин-Эрдэнэтэйгээ цаг ямагт хамт байх болсон ч мэс заслаар өөрчлөгдсөн топ найзуудын үерхэл нөхөрлөлөөс илүүтэй тоогүй хөгшрөлт нь олны анхаарлыг татсаар.

С.Бамбар

access_time 2017-09-20 20:57

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt