Алдарт уулчин С.Нэшийн амийг хохироосон Б.Гантулгад 16 жилийн ял оноожээ

Их Британийн уулчин 53 настай эрэгтэй С.Нэш Монголд ирээд харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэрбээр Архангай аймгийн Хангай сумын Хангай ноёны оргилд гарах гэж яваад бусдын гарт амиа алдсан байдалдтай цогцос нь олдсон юм.

Сэжигтэн этгээд нь Архангай харьяат бөгөөд 1981 онд төрсөн 34 настай Б.Гантулга гэгч байжээ. Түүнээс хохирогчдын биед явсан зарим зүйлийг эд мөрийн баримт болгон хураан авсан. Тухайлбал, талийгаачийн бичиг баримт, онгоцны тиз зэргийг хураан авчээ. Сэжигтэн Б.Гантулга нь өмнө нь 2014 онд эрүүгийн хуулийн хуулийн 145.1-ээр хэрэг үүсгэн шалгагдаж байсан бөгөөд 2016 онд мөн эрүүгийн хуулийн 145.2-оор шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн юм байна. Ийнхүү тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь энэ.

Түүнийг өнгөрсөн баасан гаригт орон нутгийн шүүхэд шүүж улмаар 16 жилийн хорих ял оноосон байна

access_time 2017-11-22 11:27

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt