У.Хүрэлсүх: Бидэнд өгсөн ард түмний итгэлийг бид алдахгүйн тулд хичээх ёстой

Хоёр хоног хуралдсаны эцэст Өчигдөр МАН-ын 28-р Их хурлаар намын даргаа сонгосон билээ. 1300 гаруй төлөөлөгчийн өгсөн саналын дүнгээр  У.Хүрэлсүх олонхийн саналаар МАН-ын 15 дахь даргаар сонгогдлоо.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэхдээ “Өнөөдрийн МАН-ын Их хурлаар МАН-ын дарга гэсэн хариуцлагатай үүргийг өөрийн журмын нөхөр М.Энхболдоос хүлээн авч байгаа даа баяртай байна. УИХ-ын дарга М.Энхболд таньд амьралд тань хамгийн сайн сайхныг хүсье. Мөн надтай өрсөлдсөн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа таньд мөн баяр хүргэж, амжилт хүсье.

МАН бол Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжлийн төлөө байгуулагдсан нам юм. Ази номхон далайд байгуулагдсан анхны нам билээ. Энэ нам бол эцэг нам. Ард түмнийхээ тусгаар тогтнолыг байлдаж олж авсан түүхэн нам билээ. 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа батлаж, Монгол Улсыг бүгд найрамдах засаглалтай болгосон юм.

1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд энэ намын аавын хүүхдүүд алтан амь, бүлээ цусаа зориулсан нам. Атар газрыг эзэмшиж, аж үйлдвэрийг байгуулж, соёл урлагийг түгээж, сонгодог урлагийг дэлгэрүүлж сансарт хүн нисгэж чадсан чадсан нам юм. 1961 онд Тусгаар тогтносон төрийнхөө соёмбот далбааг НҮБ-ын индерт намируулж, дэлхийн бүрэн эрхт гишүүн орон болгож чадсан нам бол МАН юм. 1990-ээд оны өөрчлөлт байгуулалт, улс орондоо Ардчилалыг бий болгож, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж нэг нэгнээ шинэ нийгэмд уриалсан ийм түүхэн хариуцлагатай цаг үеийг МАН санаачилж удирдан зохион байгуулж, Ардчилсан монгол орныг байгуулсан ийм улс төрч байгаа юм аа.

1992 онд Монгол Улсынхаа дөрөв дэхь Үндсэн хуулийг батлаж, улс орондоо нийгэм, улс, эдийн засгийн шинэчлэлийг хийж оюун санааны асар том өөрчлөлтийг хийж чадсан нам бол МАН юм. Энэ улсын төлөө аавын хөвгүүд дайны цагт цусаа урсгаж, энхийн цагт хөлсөө урсган байж өнөөдрийн тусгаар тогтнолыг бий болгосон юм шүү. МАН-д бидний өвөг дээдсийн ариун сүр сүлд оршин тогтонодог гэдгийг хэлэхийг хүсч байна. Энэ аугаа түүхт намын даргаар би сонгогдлоо. Надад асар өндөр хариуцлага, ачаа ирлээ гэдгийг би бие сэтгэлээрээ мэдэрч байна.

Улс орны нөхцөл байдал хүнд, нам доторх байдал хэцүү ийм үед би намын дарга болж байна. Намын Их хурлаа бид 210 мянган гишүүдийн төлөөлөгчдийн хамтаар магтаал, сайшаал, зэмлэлийн хамтаар бүгдийг нь сонсож хийлээ. МАН бол эв нэгдэлтэй нам. МАН бол Монгол гэдэг айлын ууган хүү юм. Тиймээс улс орны цаашдын хувь заяа манай намтай салшгүй холбоотой. Тиймээс би МАН-ын эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлага надад давхар оногдож байна. МАН доторх 32, 33-ын хуваагдал гэх яриа өнөөдрөөр эцэс болж байна гэдгийг зарлая. Би энэ үүрэг даалгаварыг биелүүлэх болно. МАН-ын үе үеийн дарга нар, бидний ахмадууд маань энд сууж байна. Миний үе тэнгийнхэн, бидний дүү нар энд сууж байна. МАН ямар эв нэгдэлтэй, ямар хүч чадалтай нам бэ гэдгийг харуулах цаг болсон. 2020 оны сонгуульд бид амжилттай оролцох ёстой. Амлалтаа биелүүлэх ёстой. Бидэнд өгсөн ард түмний итгэлийг бид алдахгүйн тулд хичээх ёстой. МАН-ын даргын хувьд би чөмгөө дундартал ажиллах болно гэдгээ хэлье. Монгол Улс, МАН, Ардын Засаг мандтугай. Баярлалаа та бүхэнд”хэмээсэн юм.

access_time 2017-11-22 10:54

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt