УИХ-ын гишүүн Л.Болд: Б.Хурц би орой Батзандантай архи уугаад аргална, чи найзыгаа уучил би хэтрүүлсэн байна гэсэн

Сүүлийн хэдэн өдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудал хурцаар яригдаж буй. Тэгвэл  Л.Мөнхбаясгалангийн хөтлөн явуулдаг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт Б.Хурц оролцож иргэдийн дунд тодорхой бус олон асуултанд хариулт өгсөн билээ.
Яг ч бүрэн хариулт өгсөн гэвэл бас үгүй.

Ярилцлагын үеэр УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой хэд хэдэн асуудалд хариулт өгсөн бөгөөд түүний ярилцлагыг үзсэн гишүүн Л.Болд өнөөдөр өөрийн твитер хуудсандаа ийнхүү жиргэжээ.

Тэрээр: Эрдэнэбатын өрөөнд болсон уулзалтын бичлэгийг нийтэд дэлгэхийг Хурцаас шаардаж байна.

Гэмгүй 2 хүн хилс хэрэгт шалгуулсаар амиа алдсан, тэднийг цагаатгах хохирлыг нөхөн төлөх асуудал би тавьсан гэтэл мушгин гуйвуулж буруу ойлголт өгөх гэж оролдов. Ямар увайгүй хүн бэ. Ядаж дурсгалыг нь хүндэтгэх хүний ёс баймаар.

Нямдорж сайдаас ийм гүтгэлгийг цагдаад өгдөг юм уу? гэж би асуусан “нэр төрөө бодвол хурдан өгөх естой гэж” зөвлөсөн Хурцын ярьж байгаа шиг надаар хор найруулах гэсэн асуудал байхгүй шүү.

Уулзалтын төгсгөлд Батзандантай орой архи уугаад аргална, чи найзыгаа уучил би хэтрүүлсэн байна гээд алдаагаа засна гээд 2 ч удаа гар бариад 20 онд намаасаа УИХ-д гарна дэмжээрэй гээд салсан хүн шүүдээ. Энэ хүн мөн үү” хэмээн жиргэжээ.

access_time 2017-11-21 13:17

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt