PRIUS-тэй хүн бүрийн унших зөвлөмж бас анхааруулга
Prius бол Toyota компанийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр аеродинамикын байж болох хамгийн зөв хийцтэй учраас бензин зарцуулалтыг багасгадаг байна.
Арчилгааны талаар /Яаж арчлах тухай/
Тухайн жолоочийн өөрийн арчилгаанаас шалтгаална. Онцгойлох зүйл нь хөргөлтийн шингэнийг тогтмол шалгаж байх хэрэгтэй.
Prius-ын дутагдалтай тал?
Хариулт: Цахилгааны гэмтэл байдаг ба манай оронд 100% оношилж чаддагүй.
Prius-ын давуу тал?
Хариулт: Мэдээж эдийн засгийн хэмнэлттэй үйлдвэрийн стандартаар 100 км замд 3л-4.5 л шатахуун зарцуулагдах нормтой байдаг. Манай орны замын нөхцөл байдал цаг уур мөн шатахууны чанараас шалтгаалан өөр үзүүлэлт гардаг. Ихэнхдээ Монгол оронд зундаа 100 км-т 3.5-5 л шатахуун зарцуулсан байдаг өвлийн улиралд 7-10 л бензинийг 100 км-т зарцуулдаг байна.
Энэ нь тухайн машины нөхцөл байдлаас /Дулаан гараашд байдаг эсвэл тоосгон гарааш, гадаа ил зогсоолд тавьдаг/ шалтгаалан харилцан адилгүй байдаг. Хамгийн гол хүчин зүйл нь их явах тусам бензин бага зарцуулдаг.
Ихэнх жолооч нарын дунд түгээмэл байдаг нэг асуулт нь Приус машин ус туулж чаддаггүй гэдэг энэ нь мэдээж буруу ойлголт юм. Приус машин нь энгийн бензин хөдөлгүүртэй автомашинтай адилаар ус туулж чадна. Хамгийн гол нь приус унадаг жолоочийн ур чадвараас шалтгаалдаг. Тиймээс ус болон цасанд энгийн машинтай ижил туулах чадвартай.
Агаар шүүгч болон коллектор яаж зөв цэвэрлэх, хэдий хугацаанд цэвэрлэх ёстой вэ? Зааварчилгаа
Хариулт: Автомашины хөдөлгүүр нь агаар, бензинийг шахаж оч хаяснаар тэсэрч үүнээс үүссэн хүчээр тахир голыг эргүүлэн машин явдаг билээ. Тэгэхээр агаар шүүгчээр орж ирсэн агаар бохир байх тохиолдолд холимгийн хаалт дээр бохирдол үүсэж хөдөлгүүрийг хүчгүй болгох, доголтой болгох, бензин зарцуулалтыг нэмэх сөрөг нөлөөллүүд гарч ирдэг. Тиймээс агаар шүүгчийг 3000-5000 км тутамд нэг удаа солих, коллекторыг жилдээ 1-2 удаа цэвэрлэж байвал дээрх төрлийн сөрөг нөлөөлөл гарахгүй давуу талтай.
Хэрвээ та байнгын тоос, шороо ихтэй замаар явдаг бол дээрх давтамж илүү багасна гэдгийг анхаараарай. Агаар шүүгч нь салоны ба моторын гэж 2 байдаг ба энэ 2-г хамтад нь соливол илүү үр дүнтэй.
Моторын тос солих, ямар тос илүү тохирох вэ?
Хариулт: Моторын тосны хувьд улирал хамаарахгүй 5000 км тутамд солих хэрэгтэй. Ингэснээр моторын элэгдлийг бууруулах төдийгүй шатахуун зарцуулалт багасах давуу талтай.
Prius-ыг яаж зөв өндөрлөх вэ?
Хариулт:
Пүршээр өндөрлөх: Таны машины доод эд ангид өөрчлөлт гарахгүй боловч аюулгүйн стандарт алдагдана. Уг машины өндрийн стандартыг үйлдвэрээс гаргахдаа боломжит хамгийн өндөр байдлаар хийсэн байдаг. Тоёота Приус машин нь харьцангүй хөнгөн байдаг учир хурдтай давхих үед төвөөс зугтах хүч илүү ихэссэнээр аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Энэ төрлийн өндөрлөгөөний сул тал үүгээр зогсохгүй амортизаторын ажиллагааг алдагдуулж, салонд дуу хурдан оруулдаг.
Дугуйгаар өндөрлөх: Хурдны хайрцгийн заалт буюу спидометр нь буруу ажилладаг мөн эргэлт хийх үед бүрэн маневр хийж чадахгүй хавирах зэрэг сөрөг нөлөө байдаг. Давуу тал нь мэдээж туулах чадвар сайжирна, донсолгоо бага мэдэрнэ.
Мотор арчилгааны талаар
Хариулт: Аливаа тээврийн хэрэгслийн зүрх болсон моторыг сайтар ажиглан арчлах хэрэгтэй. Ингэхийн тулд моторын аюулгүй ажиллагааг алдагдуулахааргүй байхын тулд моторын тосыг сайн шалгаж тогтоосон км хүрэхэд моторын тосыг солих шаардлагатай.
Руль түгжигддэг нь ямар учиртай вэ?
Хариулт: Приус машины руль түгжигддэг талаар хүмүүсийн дунд буруу ойлголт маш их байдаг юм. Энэ нь олон шалтгаантай байдаг ба хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр нь зориулалтын бус өндөрлөгөө хийлгэсэн мөн рулын аппарат шахуулах болон дууг нь даруулснаас ихээхэн шалтгаалдаг. Мөн Traction Control Sytem буюу шарвалтын эсрэг системээс шалтгаалан руль түгжигддэг. Хурдтай зорчиж яваа тохиолдолд гэнэт дарах, халтиргаатай замд, шарвалтын анхааруулах гэрэл ассан үед эргэх үйлдэл хийх зэргээс хамаардаг. Иймд зориулалтын бус өндөрлөгөө хийлгэхгүй байх, рулын дууг даруулах тохиолдолд туршлагатай газар хандах, хурдтай явж буй тохиолдолд огцом дарахгүй байх, халтиргаатай замд буюу хальтиргаа үүсэх магадлалтай тохиолдолд анхаарал болгоомжтой зорчих нь зөв юм.
Баттерэйг хэрхэн шалгах вэ?
Хариулт: Приус машины өндөр хүчдэлийн баттерэйг шалгахдаа тестер ашиглан нэг бүрчлэн шалгах хэрэгтэй.
Салон дотор гэрлэн чимэглэл хийх нь зохистой юу?
Хариулт: Салон дотор гэрлэн чимэглэл хийж явах нь салхины шилэнд гэрэл ойх, гаднах орчны үзэгдэлт багасах, анхаарал сарних аюултай. Гэхдээ салон доторх гэрлэн чимэглэл нь таны сонголт учир салхины шилэнд ойхооргүгээр суурилуулаарай. Мөн нэмэлт гэрэл тавихдаа гал аюулгүй байдлын үүднээс гал хамгаалагчийг нэмж холбуулах хэрэгтэй.
Дуу орсон Prius-ын дууг хэрхэн дарах вэ?
Хариулт: Приус машины салон нь жижиг жижиг хэсгүүдээс бүрддэг. хуванцар материал ихтэй учир жижиг жижиг хэсгүүдийн амлагаа хэсгүүдээр дуу орох нь их байдаг. Иймд салоны дууг дарахын тулд салоныг задалж жийргэвч хэрэглэн дууг дарах хэрэгтэй. Гэхдээ та салоныг задалж чадахгүй бол салоноо эвдэх, түгжээнүүдийг хугалах аюултай тул салоны дуу дардаг авто сервист хандсан нь зөв юм.
Рулын аппаратын дууг арилгах боломжтой юу?
Хариулт: Рулын аппаратын дууг даруулж болно, гэхдээ машины аюулгүй ажиллагаа бүрэн алдагдаж осолд ороход бэлэн болно гэсэн үг юм. Хамгийн аюулгүй арга хэмжээ нь бол рулын апппаратыг солих билээ.
Антифризны сав цоороод шингэн алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Хөдөлгөөнд оролцож байхад антифриз буюу хөргөлтийн шингэний сав хагарсан тохиолдолд машинаа унтраах арга хэмжээ авах хэрэгтэй. Хөргөлтийн шингэн нь цахилгаан помпоор дамжин машин асаалттай үед сэлж хөргөж байдаг. Хэрвээ хөргөлтийн шингэний сав цоороод хөргөлтийн шингэн асгарч удаан явбал цахилгаан помп болон цахилгаан мотор шатах аюултай
Prius-д тавьж болох дугуйны хамгийн том хэмжээ хэд вэ?
Хариулт : Обуднаас шалтгаалан дугуйны хэмжээ харилцан адилгүй байна. Приус машины стандарт обудны хэмжээ нь 15-16 инч байдаг. 15 инчийн обуданд 205/65/R15 хэмжээтэй дугуй хийхэд тохиромжтой бол 16 инчийн обуданд 215/65/R16 хэмжээтэй дугуй тохиромжтой.
Дэлгэцэн дээрх үндсэн хэлийг англи хэл рүү сольж болдог уу?
Дэлгэцэн дээрх япон хэлийг англи хэлээр солих боломжтой. Гэхдээ Монголд сольдог үйлчилгээ хараахан алга байна.
Үйлдвэрээсээ ухрахын камергүй машинд зориулалтын камер суулгаж болох уу?
Үйлдвэрээсээ ухрахын камергүй приус машинд 2 янзаар камер суулгах боломжтой юм. Үйлдвэрийн зориулалтын камерыг суулгаж дэлгэцээ солиулах, нэмэлтээр дэлгэцтэй хөгжим, ухрахын камер суулгах боломжтой. Гэхдээ эхний арга нь нэлээд зардал өндөртэй, харин 2 дахь нь зардал багатай.
EV –ыг тогтмол ашиглах нь сайн эсвэл муу юу?
Тогтмол ашиглахад муу зүйл байхгүй.
Шатахууны хувьд АИ92/95-ын аль нь илүү тохиромжтой вэ?
Үйлдвэрлэгчээс энгийн бензин буюу 91 болон 92 октантай бензинээр ажилладаг гэж заасан байдаг.
Тиймээс манай оронд элбэг байдаг АИ-92 бензин хийх хэрэгтэй.
Моторыг усаар шүршиж угааж болох уу? Моторыг усаар шүршиж угааж болохгүй. Зарим жолооч нар усаар шүршүүлж угаалгаад мотороо шатаасан үе байдаг. Иймд аль болох усаар шүршүүлж угаалгахгүй байна уу. Уурын угаалга гэх мэт өөр сонголт хийх боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
32 best “Love Songs for Him” (Classic, Rock, nation & A lot more)
2023-03-27
-
Scruff President Eric Silverberg: âStop Sharing Data With Nations Which Are Hostile to LGBTQ Individuals’
2023-03-26
-
3 astonishing methods to acquire Trust with a female
2023-03-26
-
Автобуснуудын цонх, ханыг угааж, суудлын бүрээсийг сольжээ
2023-03-25
-
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр таван бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2023-03-25
-
Украин дотоодын дрон үйлдвэрлэлээ эрчимжүүлнэ
2023-03-25
-
Жагсаалаас болж хаан III Чарльзын айлчлал хойшиллоо
2023-03-25
-
БНСУ-ын ЭСЯ-наас анхааруулж байна
2023-03-25
-
Нийтийн тээврийн Ч:61 чиглэлийн маршрутыг өөрчилж, хоёр байршилд автобусны буудал байгуулна
2023-03-25
-
Нийслэлд хүүхдийн 280 орчим тоглоомын талбайг угааж цэвэрлэжээ
2023-03-25
-
Францын ерөнхийлөгч телевизийн ярилцлагын үеэр зүүсэн цагаа нуугаад шүүмжлүүлжээ
2023-03-25
-
Apple компанийн гүйцэтгэх захирал Хятадын эдийн засгийн чуулганд оролцохоор Бээжинд иржээ
2023-03-25
-
Хилчид хээр талд осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ
2023-03-25
-
“Гурван сарын хугацаанд нэг аймгийн 20 иргэн 161 сая төгрөгөө залилуулсан байна”
2023-03-25
-
CU сүлжээ дэлгүүр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана
2023-03-24
-
Унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болжээ
2023-03-24
-
У.Хосбаяр: Туул гол руу хадагт ороосон бумба, архины шил, гялгар уутнаас эхлээд хаяж болох бүхнийг хийж байна
2023-03-24
-
Нөөцийн мах түгээдэг 43 тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй явуулдаг болжээ
2023-03-24
-
Олон улсын иргэний нисэхийн конвенцод нэмэлт оруулах протоколыг соёрхон батлав
2023-03-24
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа
2023-03-24
-
У.Хүрэлсүх: Хөвсгөл нууранд живсэн усан онгоц, машин техникийг 2024 он гэхэд бүрэн татаж гаргана
2023-03-24
-
“Apple” компани кино бүтээхэд жилд $1 тэрбумыг зарцуулна
2023-03-24
-
Орон нутгийн нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сард болно
2023-03-24
-
Хятадын ГХЯ: Тайванийн ерөнхийлөгч гэж байхгүй
2023-03-24
-
Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина
2023-03-24
-
Хавдрын эсийг Олон улсын сансрын станц руу илгээнэ
2023-03-24
-
ОХУ-ын арми 1940-1950 онд үйлдвэрлэсэн хуучны Т-54/55 танкуудыг Украин руу илгээж эхэлжээ
2023-03-24
-
Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөв
2023-03-24
-
Хойд Солонгос “цацраг идэвхт цунами” үүсгэх зэвсэг туршив
2023-03-24
-
The Science Of Monogamy
2023-03-23
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
101478 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
63674 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
53593 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
45556 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
43718 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
40244 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
34732 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
32750 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
32651 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
32106 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
31841 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
28678 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
28579 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
28505 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
28032 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
27906 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
27876 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
27743 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
25440 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
24305 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
23634 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
23449 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
23423 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
22945 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
22362 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
22349 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
22261 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
21964 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
21587 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
21386 Уншсан