Ж.Мөнхбат : У.Хүрэлсүх намын дарга болвол би намаасаа гарч өөр нам байгуулна

МАН-ын 28 дугаар Их хурал хоёр дахь өдрөө Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар намын шинэ дарга тодорно. Одоогийн байдлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар албан ёсоор нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намын даргад нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байгаа юм.Хэрвээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшиж намын дарга болох юм бол Ж.Мөнхбат намаасаа гарна гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр  хүүхэд уйлахаараа, хөгшин хүн үхэхээрээ айлгадаг бол Ж.Мөнхбат харин хэнийг юугаар айлгах гэснийг хэн ч ойлгосонгүй.
Тэр бол МАН аас нэг хэсгийг нь байтугай хэд гурван хүн тасдаад авч явж чадах хэмжээний хүн биш гэдгийг энэ намын нөхдүүд сайн мэднэ. Тэгж галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөгөөд яахав. Н.Энхбаяр МАХН гэсэн нэрээр хэдэн хүн дагуулж явлаадаа, одоо хэд нь МАН-д эргээд ирчихсэн байгаа билээ.
Ер нь аливаа нам ч бай юу ч бай зарчмаа бариад л явчихад бурууддаггүй л дээ. Зүй нь бол намын дарга, ерөнхий сайд гэсэн албан тушаалууд нэг хүнд байна гээд МАН дүрмэндээ цагаан дээр хараар бичээд тодорхой заачиж.
Энэ дүрмээ бариад шийдвэр гаргавал МАН-ын ирээдүйд өлзийтэй төдийгүй олон нийтийн таалалд ч нийцнэ. Энэ зарчмыг зүгээр нэг санаанаас зохиогоод биччихсэн зүйл бас биш. Улс орны хөгжилд, намын хүчирхэг байдалд энэ нь илүү байдгийг биднээс хамаагүй олон жил энэ замаар явсан улс орнууд нотолсон болохоор л авч хэрэгжүүлэе гэсэн хэрэг.
Ер нь анхнаасаа зарчмаа барилгүй ялсан намын дарга УИХ-ын дарга болсоноос мордохын хазгай болсон шүү. Одоо хуралдаж байгаа МАН-ын их хурлын төлөөлөгчид ч үүнийг сайн мэдэж, мэдэрч байгаа. Тиймээс У.Хүрэлсүх намын дарга болох нь ямар ч эргэлзээгүй. Харин Ж.Мөнхбат тэр цагт намаасаа хэдэн хүн авч ямар нам байгуулах нь МАН-ын 28-р их хурлын сонирхолтой нэг сэдэв боллоо.

access_time 2017-11-21 10:37

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt