Охиныг эрэн хайх ажиллагаа 18 дахь хоногтоо үргэлжилж байна

Найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа эхлээд өнөөдрийн байдлаар 18 дахь өдөр нь болж байна.

Охин энэ сарын 2-нд хичээлдээ сурахаар гэрээсээ гараад сураг тасарсан юм.  Эрлийн ажиллагааг сураг тасарсан өдрийн 21.41 цагаас эхлүүлсэн байдаг.

Өнгөрсөн хугацаанд тус суман дахь Цагдаагийн хэлтсийн 37 албан хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг түр зогсоосон аж. Гэхдээ өнөөдрөөс дахин үргэлжлүүлж байгаа юм байна.

 

access_time 2017-11-20 17:10

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt