Бүсгүй та өвлийн улиралд эрчүүдийн хайрыг хэрхэн татах вэ

Өвлийн улиралд биеэ гаргаагүй мөртөө зарим бүсгүйчүүдийг “ямар тачаангуй харагдаж байнаа”гэж хэлдэг залуучууд байдаг. Өвлийн улиралд ч гэсэн таныг сайхан харагдуулах онцлог чанаруудыг танилцуулъя.

 

Даарсанаас болоод улайсан хацар

Өвлийн улиралд гадаа гарахаар хацар улайдаг гэх бүсгүйчүүд байгаа л биздээ. Энэндээ дургүй хүн олон байдаг бололтой. Гэвч залуучууд нь хацар улайсныг“хөөрхөн” гэж хардаг гэнэ. Яагаад гэвэл жоохон хүүхэд шиг харагддаг гэх ч үе байна, хальт согтсон талимаарсан байна гэж харагдах ч үе байдаг гэнэ. Бага зэрэг талимаарсан бүсгүйчүүдийг харсан залуус өөрийн эрхгүй татагддаг бололтой.

 

Нүд болон уруул нь чийглэг харагдвал

Манай монголын өвлийн улирал маш их хуурайшилттай байдаг. Үүнээс болоод үс, арьс, уруул хуурайших нь элбэг.

Гэвч хуурай цаг агаартай үед нүд, уруул чийгтэй нойтон юм шиг харагдах нь эрчүүдийн харцыг булаадаг гэнэ. Тэрхүү нүдийг харсан эр өөрийн эрхгүй тэвэрмээр болж, чийглэг харагдах уруулыг үнсээд авмаар болох нь холгүй байдаг. Ялангуяа эргэн тойронд нь хуурайшсан царайтай хүмүүс харагдах үед та зөвхөн чийглэг зөөлөн харагдаад байвал мэдээж та сэтгэлийг нь гижигдэнэ.

 

Халуун бүлээн юм бариад ууж байгаа хөөрхөн царай

Хүйтэнд даарч байгаа болон халуун юм бариад жаргалтай нь аргагүй ууж байгаа бүсгүйг харсан ямар ч эр хүн уяран хайлна. Тэгээд өөрийн болгох хүсэл төрдөг. Ялангуяа өөрт нь таалагддаг бүсгүй хүн хоёр гараараа аягаа бариад ууж байгааг нь харвал дотроо янз бүрийн юм төсөөлдөг эрчүүд цөөнгүй байдаг байх нь ээ.

access_time 2017-11-20 16:16

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt