О.Баасанхүү гишүүн намаасаа хөөгдөх үү?

Өнөөдөр МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, МАХН-ын хуульч Л.Мөнхсайхан, намын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар мэдээлэл хийсэн юм.Мэдээллийн гол асуудал нь О.Бааанхүү гишүүний тухай байв. О.Баасанхүүг намын нэр хүнд унагаж, Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэм зөрчсөн үйлдэл нь МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцох үндэслэл бүрдүүлж байгаа гэв.

\Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан, “Эрдэнэт” үйлдвэрийг бүх ард иргэдэд хувьцаа болгох саналыг эсэргүүцсэн, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалж, бусдын гар хөл болдог зэрэг үндэслэлүүд нь намын гишүүн байх ёс зүйг зөрчиж байгаа гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын Бага чуулган, намын их хурлыг хуралдуулахыг бусдад уриалж, хуурамч, намын бус гишүүдийн гарын үсгийг цуглуулсан зэрэг олон үйлдэл гаргаж байгаа” хэмээн тодотгов.

access_time 2017-11-20 14:12

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt