Асашёорү Д.Дагвадорж: Хүний нутагт ад үзэгдэх зовлонг тэнд байсан хүмүүс л ойлгох байх

Харумафүжи сүмоч Таканоивагийн толгой тус газарт шар айрагны шилээр цохисон эсэх нь бүрэн нотлогдоогүй мэдээлэл сүүлийн япон улсад нилээдгүй шуугиан тариад байна.Тэгвэл болж байгаа хэрэгтэй холбогдуулан  Их аварга Асашёорү Д.Дагвадорж өөрийн санал бодлоо ийнхүү бичжээ.

Нэгэн цагийн ангийн анд аваргаа би өмөөрмөөр санагдлаа. Хүн алдаж онох үе бишгүй байх. Хазгай гишгэхэд нь харин түшээд босгомоор.Арлын орны үндэсний их спортыг унтаж байхад Монгол аавын үрс сэрээсэн, эзэгнэсэн, эзэгнэсээр ч…Озэки цол дээр олон жил барилдаж Ёкозуна болохдоо тэр, бурханы оронд байгаа аавдаа өгсөн амлалтаа биелүүлсэн гэдэг, эмтэрмээр…Аавын хүү нэгэнтээ алдавч түүнд оносон, бүтээсэн өдрүүд олон санах. Ёкозуна Харумафүжи дэмжиж, хамтарч хэрэгжүүлсэн“Зүрх хамгаалах төсөл”-өөр 0-5 насны 700 орчим бяцхан үрсийн зүрхний хагалгаа Монголд үнэ төлбөргүйгээр хийгдэж, амжилттай болсон гэдгийг мэдэх нь хэд бол?

Эрчүүд хоорондоо учираа олсон гэх ч, хүний нутагт ад үзэгдэх зовлонг тэнд байсан хүмүүс л ойлгох байх. Үнэндээ Япончууд “БОЛЪЁ” гэдэг үгийг өөрөө өөрөөр нь хэлүүлж чаддаг хүмүүс. Энэ хэргийг дөвийлгөхийн цаана Сумо-гийн ертөнцийн ямархан бодлого яваа бол? Сайн яваа нэгнээ бүү хэмлэ, чамаас л илүү яваа АВАРГА хүн, өнчин зүрхийг бүү шархлуул гэж хүсэе! Өнөөдөр би энэ асуудлаар Япончуудтай хамтарч ажиллахгүй гэдгээ хэлж татгалзлаа. Ажилласан ч би Монголынхоо эсрэг ажилдаггүй хүн. Аавын хүү, аварга хүн ГАНЦААРДАХГҮЙ шүү! “YOKOZUNA” хэмээн бичжээ.

www.mgltimes.mn

access_time 2017-11-20 11:30

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt