Сүртэй зүйл биш байтлаа УИХ-ын гишүүн хүн Монголын төрөөс амь насаа хамгаалахыг хүсэх үү?

 УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хамгаалах “Эрүүл ардчилал хөдөлгөөн”-болж буй нөхцөл байдлын улмаас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэл
2016-11-16-өдрийн УИХ-ын байнгын хорооны хурал дээр генерал Б.Хурц нь өөрийн ажпын шугамаар олж авсан мэдээллээ бусдыг айлгах, албан тушаал дэвших хэрэгсэл болгон ашигласанд харамсаж байгаагаа мэдэгдэж цаашид аливаа төрийн нууцтай харьцдаг хүмүүсийг хуулийн дагуу ажиллахыг шаардаж байна.
Мөн Б.Хурц нь манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн амь насанд халдахаар заналхийлж гишүүний зүгээс өөрийн бие болон гэр бүлдээ төрийн хамгаалалт хүсэх хэмжээнд хүргэснийг Монголын улс төрийн түүхэнд байгаагүй хар толбо гэж бид үзэж жигшин зэвүүцэж байна.
УИХ-ын гишүүний амь насанд нь хүчний байгууллагын генерал хүн заналхийлж байхад УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын  ”Энэ бол эрчүүдийн хооронд байдаг л асуудал, нэг их сүртэй зүйл биш“ гэж мэдэгдсэнд бид гайхан цочирдож байна.
Сүртэй зүйл биш байтлаа УИХ-ын гишүүн хүн Монголын төрөөс амь насаа хамгаалахыг хүсэх үү.
Цаашид ард түмний итгэл найдварыг хүлээж төрийн ажилд сонгогдсон хүмүүсийг ёс зүйтэй байж, төрийн ажлыг хуулийн дагуу гүйцэтгэхийг шаардаж байна.
Генерал Б.Хурцыг бидний сонгосон УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас өөрийн буруу үйлдэлдээ уучлал хүснэ гэдэгт найдаж, Баянзүрх дүүргийн сонгогчид бид өөрийн сонгосон УИХ-ын гишүүн Ж.Батзанданг аливаа халдлагаас хамгаалах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
access_time 2017-11-20 10:29

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt