Салхин цэцгээр өвчлөгсөд 72.3 хувиар нэмэгджээ

Энэ оны эхний 10 сарын байдлаар салхин цэцгээр өвчлөгсөд 3342-оор буюу 72.3 хувиар нэмэгджээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны эхний арван сард 36,7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 25,8 мянга /41.2/-аар буурсан үзүүлэлттэй байна.

Халдварт өвчин нэмэгдсэн байдал:

  • Цусан суулгаар өвчлөгчид 844 /34.4  хувь/-өөр,
  • Мөөгөнцрөөр өвчлөгчид 145 /13.6 хувь/-аар,
  • Гонококкт халдвараар өвчлөгчид 117 /3.3  хувь/-гоор,
  • Гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 8 /0.1 хувь/-аар өссөн байна.

Халдварт өвчин буурсан байдал:

  • Улаанбурхнаар өвчлөгчид 30,2 мянга /99.9 хувь/-аар
  • сүрьеэгээр өвчлөгчид 256 /7.3 хувь/-гаар,
  • вирүст хепатитаар өвчлөгчид 30 /6.4 хувь/-аар
  • трихомониазаар өвчлөгчид 99 /2.7  хувь/-өөр буурсан нь халдварт өвчнөөр өвчлөгчид буурахад голлон нөлөөлсөн байна.
access_time 2017-11-17 15:11

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt