Ноён Бондгорын эхнэр Б.Золзаяа: СТА цолтой залуу дуучид “Ичиж амьдар”

Нэгэн цагт Төрийн ордонд Төрийн дууллаа эгшиглүүлэн байж Ерөнхийлөгчөөсөө гардаж авдаг байсан энэ шагнал өнөө цагт хурлын зааланд, кино театрт, сум багийн Засаг дарга нарын өрөөгөөр тун чиг дуртай тэнэх болж. Уг нь авсан хүнд хийж бүтээхийн их урмыг өгдөг энэ шагналын эзэд олшрохын эрхээр ийнхүү үнэгүйдсээр байна.

Тэгвэл Дуучин Ц.Амарбаяр буюу сонсогч  ноён Бондгор нэрээрээ танигдсан дуучин залуугийн эхнэр СТА цол тэмдгийн талаар өөрийн үзэл бодлоо ийнхүү илэрхийлээд авчээ.

Тэрээр 

 

НЭГ_ДУУ дуулчаад, Бөхийн_Өргөөнд тоглолтоо хийж, баахан олон дуучдын цуваа тоглолт хийчихээд ичихгүй
СОЁЛЫН _ТЭРГҮҮНИЙ_АЖИЛТАН цол тэмдэг зүүгээд явж байгаа залуу дуучдын энгэрт нь байгаа ТЭМДЭГ ИЧИЖ байгаа байх даа.

Төрийн шагнал ямар ч үнэ_цэнэгүй…….
Хэн дуртай хүний энгэрт зүүгдээд явж байдаг зүгээр л нэг ТӨМӨР болж дээ.

Хүний өмнөөс ичнэ гэдэг гутамшиг байлтай ……… Өөрсдөөсөө харин ичихгүй яаж яваад байдаг байнаа энэ ДУУЧИД

Тодорхой хэмжүүртэй, босготой болгомоор юм.

Миний ханийн өвөө Баруун Монголын нэрт бүжиг дэглээч БААТАРЫН ЛХАСҮРЭН гэж Монгол бүжгийн хөдөлгөөнүүдийг хүртэл зохиож байсан , одоог хүртэл бүжгүүд нь тайзнаа амьдарсаар байгаа тийм агуу хүн байсан.

Өвөө минь СТА байж байгаад л өнгөрсөн.

ЖИЧ : Миний хань урлагт 10-аад жил уран бүтээлээ хийж байгаа хэдий ч өвөөгийнхөө насаараа хөдөлмөрлөж байж авсан шагналыг 10 жил дуулаад авах дэндүү ичмээр зүйл гэж надад ярьдаг юм.

Ийм л хүндтэй шагнал байж дээ.

www.mgltimes.mn

 

 

access_time 2017-11-17 14:41

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt